АН-ын хурлыг МАН-ынхан “харж” байгаа гэв үү?!

2025-08-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

Ирэх оны босго алхаад л Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль, давхар УИХ-ын 2028 оны мөн ээлжит сонгууль үндсэндээ эхэлчихнэ. Тэр утгаараа, ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа МАН, АН-ын хурлуудын шийдвэр чухал байгаа юм. Учир нь, энэ хоёр намын хурлаас дээрх хоёр сонгуульд намаа удирдаж орох шинэ дарга нар нь тодорно. 
Яг өнөөдрийн өнгөн дээр МАН ч, АН ч олон нийтийн дунд төдийлэн сайн хэлэгдэхгүй байна. Харин аль аль намд хэн дарга болохоос намын нэр хүнд дээшээ, эсвэл доошоо явахаар болчихсон. Тэгэхээр МАН, АН-д “…Намын дарга хэн болох вэ” гэдэг  хувь заяаны шагнал урамшуулал бус хариуцлага үүрэх ажил болно. Учир нь, шинэ дарга нар намаасаа гадна улс орны хэтэд хамаатай ихээхэн том үүрэг хүлээнэ. Өөр аргагүй юм. “…Хоёр намыг булгиж холдуулаад өөрийг гаргая” гэхээр Монголд улс төрийн гуравдагч хүчин байдаггүй юм. Олон намын системтэй 33 жил болж байгаа ч “гурав дахь” гэгдэхүйц нам одоог хүртэл бий болж чадаагүй л байна. Тиймээс, явж явж МАН, эсвэл АН-д л олны дэмжлэг хүчээр очдог. Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль, УИХ-ын 2028 оны мөн ээлжит сонгуульд ч ялгаагүй, хоёр намын нэг л ялна. 


Тийм болохоор хоёр намын удирдлагад шинээр сонгогдох дарга нарын нэг 2028 онд Ерөнхий сайд болно. Яахав, нэг дээр нь УИХ/ын сонгуулийн наана сэлгээ хийх тухай ярьж л байна. Нэгэнт хүрсэн намын даргын суудлаа өгч байгаа хүн хожмын хожоогоор солио хийж таарна. Энэ яахав, хамгийн  гол нь шинэ даргын бодлого, үйл ажиллагаа 2027, 2028 оны сонгуулийн хувь заяаг шийднэ. 


АН угийн задгай хэрэлдэх байдлаар асуудлаа хэлэлцдэг. Тэр зангаараа, олон нийтийн шүүлт дунд “…Үндсэн дүрэм, намын дарга хоёрын алийг нь түрүүлэх вэ” гэдгээ ярьж байна. Жирийн гишүүд, залуучуудынх нь “иж бүрдэл” зүгээс “…Үндсэн дүрмээ баталж байж намын даргыг сонгоё” гэсэн. Нөгөө талд, намын даргын сунгааг улс төрийн хөшигний ард явуулаад тохироонд хүрч чадсан “бүлэг” нь одоогийн Үндсэн дүрмээр асуудлыг шийдчих хүсэлтэй байсан. Тэдэнд “МАН гаралтай нөлөө” тусалсан л дуулдаад байсан. Ийм хоёр байр суурь ҮБХ-ных нь хурал дээр мөргөлдсөн. Мөн, АН-ынхан зөвхөн өөр хоорондоо байр суурийн маргаан үүсгээд зогсохгүй, намдаа тархи нь болдог зарим гишүүн нь МАН-ыг чимхээд авч байгаа харагдана. С.Баярцогт л гэхэд “…Манай намын дарга УИХ-ын гишүүн байх нь зохимжтой” гэж яриад байгаа юм. Угаасаа л, УИХ-ын гишүүд АН-ын даргад дэвшиж байгаа л даа. Тэгэхээр,  С.Баярцогтын үгийг улс төрийн хүрээнд “…МАН-ын дарга болох магадлал нь бараг 99 хувьтай байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн биш, шууд утгаараа МАН-ынхан есөн мандаттай тойргоос гарч чадаагүй хүнийг намынхаа даргаар сонгоно гэж байгаа юм” гэх тайллыг хийж байна. Бас “…МАН задарч, АН нэгдсээр байна” гэх мессэжийг ч бараг шулуухан өгч хэлж байх юм.


Ер нь бол, хоёр нам бие биеийнхээ ямар шийдвэр гаргаж, “…Хэнийг тархиндаа залах вэ” гэдгийг нь харах гээд байдаг талтай. Урьд нь голдуу МАН түрүүлж хуралдаж асуудлаа шийдээд, АН ард нь дагаж шийдвэрээ гаргадаг байв. Харин энэ жил АН түрүүлж, МАН дагахаар болсон. Товчхондоо, АН-ын хурлыг МАН-ынхан “харж” байна. Хэн АН-ын даргаар сонгогдоно, түүнд тохирох хүнийг дагуулан сонгохоор харж байж болох юм. Гэхдээ, энэ олны таамаг төдий зүйл юм байна. Яагаад гэхээр, учир мэдэх хүмүүс “…Нарийндаа, АН-ын даргын сонгуульд хэний сойсон хэн ялах вэ гэдгийг харж байгаа” гэлцээд байх юм. Тэд бас “…Учир шалтгаан нь удахгүй тодорхой болно. Их л хачин улс төр өрнөж байна” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 160 (7657)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал info@zuuniimedee..mn хаягаар илгээгээрэй.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21