Төгрөг нуурын ордоо төр авчихлаа, одоо Ухаа худгаа авах уу?

2025-08-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хууль зөрчсөн тул “Төгрөг нуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан.  Ингэснээр төр Төгрөг нуурын бүлэг ордыг буцаан авч байна.  Төр буцааж авч чаддаг гэдгээ ч харуулав.  Тэгвэл дараагаар нь Ухаа худгаа авах уу гэдэг асуудал яригдах нь зүйн хэрэг. 


Тавантолгойн нүүрсний ордын өрөм болсон Ухаа худгийн тухайд аваад үзэхэд яг ийм “…Ухаа худгаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаа худгийг одоо эзэмшиж байгаа этгээдүүдийн хувьд үлдээх үү” гэдэг асуулт хариугаа хүлээж байна.
Засгийн газар бол шийдэхэд хэцүү. Өмнөх нь Үндсэн хууль, Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж Ухаахудаг зэрэг стратегийн ордуудаас хувь хүртэх арга хэмжээ аваад унасан. Тэгээд ч стратегийн ордуудын Баялгийн санд оруулах хувь нэмрийн асуудлыг УИХ-аар шийдүүлэх гээд шилжүүлчихсэн. Тодруулбал, өмнөх Засгийн газар “…Ухаахудагийг “Энержи ресурс” компанид УИХ, Засгийн газрын шийдвэргүй, өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэмдэглэлээр өгсөн нь хууль бус” гэж үзсэн. Үүнийгээ нотлох гээд Ухаахудагийн бүх “түүх”-ээр хоёр боть эмхэтгэл хүртэл гаргасан. Түүнийгээ УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өргөн барьсан. Ингэснээсээ хойш удалгүй унасан. Харин УИХ уг тогтоолын төсөл, холбогдох баримт материалуудыг хүлээж аваад Ажлын хэсэг томилсон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 8-нд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамж гаргасан. 


Одоогоор 11 гишүүнтэй ажлын хэсэг дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах товтой байна  2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол бий. Энэ тогтоолоор зарим ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай заасан. 4 дэх заалт дээр Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж, УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ заалтын хэрэгжилт бүрэн хангагдаагүй учраас уг 4 дэх заалт дээр манай ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. 11 гишүүн орсон. Бид нэгдсэн байр суурь гаргана. Нөхцөл байдал, баримт бичигтэй бүрэн танилцсаны дараа хэвлэлд байр сууриа илэрхийлнэ” гэж Ажлын хэсгийн ахлагч мэдэгдээд байгаа билээ.  


Өмнөх Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг гарч Тавантолгойн бүлэг ордын асуудалтай холбоотой хяналт шалгалт явуулж дүгнэлтээ танилцуулсан байдаг.  Тэр дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын  төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргасан байдаг.  Улмаар зарим асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулан нөхцөл байдал илэрсэн хэмээн танилцуулсан билээ.  Тэгэхээр хууль бус асуудлыг нь Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаад илрүүлчихсэн.  УИХ дээр мөн ажлын хэсэг байгуулагдсан.  Одоо Ухаа худгаа улс авах уу гэдэг асуудал ирэх намрын чуулганаар орж шийдэгдэж магадгүй байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 160 (7657)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал info@zuuniimedee..mn хаягаар илгээгээрэй.

“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

10 цаг 15 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

10 цаг 20 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

10 цаг 23 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

10 цаг 28 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

16 цаг 16 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

20 цаг 38 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

20 цаг 38 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин