“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг нууц гэрээгээр “шууд” зарах хуулийн гарц хайж эхэлсэн үү?!

2025-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Засгийн газар баяр наадмын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр төлөөлөгчөөр нь ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн очсон. Тэрээр 2016 оны наймдугаар сараас хойш дээрх албан тушаалд ажилласан юм.

Энэ удаад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон шалтгааныг “…“Тавантолгой нүүрс ачих логистикийн төв"-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилготой” хэмээн Засгийн газар тэмдэглэлдээ дурджээ.

Тэгвэл, энэ хүрээнд тус компанийн нүүрсний арилжаанд нэлээд өөрчлөлт орж байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК одоо нүүрсээ биржээр зардаг. Нэмээд, нүүрсийг шууд гэрээгээр зардаг болж магадгүй байна. Гэхдээ, биржээ хаах уу, аль эсвэл давхар зарах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Ямартай ч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнгийн багийнхан нүүрсийг шууд гэрээгээр зарах хуулийн гарц судалж эхэлсэн байна. Тодруулбал, ийм онцгой дэглэмийн нөхцөлд үйлдвэр, уурхай хэрхэн ажиллах, жирийн үед дагадаг хууль тогтоомжоос яаж зайлсхийх тухайд гарц хайж эхэлжээ. Нэгэнт, гарц гаргалгаа олдож, нүүрсийг шууд гэрээгээр зарвал “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэмтэй байгаа учир гэрээнүүд нууцад ордог “ном”-той. Гэм нь, ингэвэл нүүрсний хулгайн ид үе рүү л буцсантай ижил юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 141 (7638)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21