“Чингис хаан” банкны нэрийг Төрийн банканд “шилжүүлэх” үү?

2025-08-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

“Чингис хаан” банк бараг таван жилийн турш дампуурсан банкны “жагсаалт”-д бичигдэж явна. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сан, Хөгжлийн банк, төрийн өмчит компаниудын нийт 100 гаруй тэрбум төгрөг энэ банкаар ороод алга болсон. Ер нь бол, Банкны тухай хуулийн хэд хэдэн заалтаар “Чингис хаан” банк дампуурах, татан буугдах шаардлага үүсчихсэн. Тэгээд ч Монголбанкнаас 2020 оны аравдугаар сард явуулсан шалгалтаар “Чингис хаан” банкны санхүүгийн байдлын үнэлгээ нь “…Муу” гэж дүгнэгджээ. Гэсэн хэдий ч, Монголбанкнаас тус банкны дампуурлыг зарладаггүй юм.

Үүнээс болоод улстөрчдөд “…Монголбанк арилжааны банкуудад ажиллахдаа активын чанарын үнэлгээгээ сайн хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээг муу хийснээс банканд асуудал үүсдэг. Тухайлбал, “Чингис хаан” банкны үйл ажиллагаа зогсчихсон байхад БЭТ томилдоггүй, дампуурлыг зарладаггүй. Тэгсэн атлаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө байршчихсан байдаг. Энэ чиглэлээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна” хэмээн шүүмжлүүлдэг. Тэр байтугай, 2020 оны наймдугаар сарын 18-нд Улсын ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “…Манай улсад дампуурах эрсдэлтэй хоёр банк байна” гэж мэдэгдсэн. Харин маргааш нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “…Дампуурах эрсдэлтэй банк байхгүй. Бүх арилжааны банк хэвийн ажиллаж байгаа” гэсэн утгатай хариу мэдэгдэл хийсэн.  Дахиад, “…Банкийг татан буулгаснаас сөрөг тал үүсдэг. Тиймээс “Чингис хаан” банкийг татан буулгах гэж яарахгүй” хэмээн мэдэгдсэн.

Энэ тухайд эх сурвалжууд сонин сонин тайлбар хийдэг. “…Энэ банк Их хааны нэрээр нэрлэгдсэн. Тийм учраас “…Монголбанкны зүгээс Монгол Улс “Чингис хаан” банкаа дампуурууллаа” гэдэг мессэж олон улсад тарахаас сэргийлсэн байж мэдэх юм” гэх нь ч байна. Учир нь, энэ хооронд “Чингис хаан” банкийг Хятадын компани авах гэж нэлээд явсан. Эцэст нь, банк зарагдалгүй үлдсэн. Тиймээс, “Чингис хаан” нэрийг Монголбанк бодлогоор хамгаалж байж мэдэх л юм.

Тэгвэл одоо “Чингис хаан” банкны нэрийг төрд тустайгаар хэрэглэх нь зүйтэй гэдэг санаа оноо гарах болжээ. Учир нь, Монголыг, монголчуудыг дэлхийд тахалдаг, дээдлэх учиртай ганц нэр бол Чингис хаан л байдаг. Тиймээс ч тэр үү, банкирууд, эдийн засагчид “…Одоогийн энэ Төрийн банканд “Чингис хаан” нэрийг шилжүүлэх нь зөв” гэж байна. Тэгээд ч, Төрийн банк гэдэг нэр ардчилсан улс орны банк санхүүгийн чөлөөт зах зээлд өрсөлдөх, үйл ажиллагаа явуулахад нэн тохиромжгүй юм. Тэгээд бас, гадаад талдаа ч итгэл үнэмшил, нэр хүндний хувьд ойлгомжгүй буугаад байдаг. Мөн, Төрийн банк анхнаасаа дампуурсан “Хадгаламж” банкны суурь дээр боссон. Түүнчлэн, монголчуудын сэтгэлгээнд бат бөх суусан “…Төрийн л юм бол тааруу” гэдэг ойлголт Төрийн банкийг ч тойроогүй юм. Ер нь, тэгээд улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлдэг банк гэхээр ямар л олигтой байх вэ дээ. Тус банкийг нарийн нягт шалгавал олон “но” илрэхээр л дуулддаг. Тиймээс, “…Төрийн банканд дефакто дампуурсан “Чингис хаан” банкны нэрийг шийлжүүлээд, шал өөр менежмент хийгээд үзвэл Монголын “Чингис хаан” банк олон улсад танигдаж, үйл ажиллагаа нь томроод, хөрөнгө оруулалтад ч сайнаар нөлөөлөх нь дамжиггүй юм. Тэгж, олон улсад нэртэй төртэй, хамгийн гол нь зөв засаглалтай ганц ч гэсэн банктай болъё” гэсэн экспертүүдийн энэ санааг ажил болгох нь аль ч талаараа зөв юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 140 (7637)

 

Сумъяабузар
Чингис хаан банк чинь Сумбузарын байгуулсан банк шүү. Дагвадорж, ахтайгаа нийлж төрийн мөнгийг хадгалж баахан хуслаа даа.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21