Тэрбум доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэв үү?!

2025-07-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Хаврын чуулганыг хаасан өдөр буюу 2025 оны долдугаар сарын 9-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг баталсан. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.3 хувь нь дэмжиж баталжээ. Ингэснээр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 24.8 км урттай Нэгдүгээр шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлэхээр 918 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн 85 хувь болох 780.8 сая ам.долларт Засгийн газраар баталгаа гаргуулж буй юм байна.

Тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны долдугаар сарын 7-нд яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Ингээд, ердөө хоёр хоногийн дараа албажин батлагдсан байгаа юм.

Засгийн газраас тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн танилцуулгад “...Төслийн нийт төсөвт өртөг 918.6 сая ам.доллар бөгөөд 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулсны үндсэн дээр зээллэг хийх, 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК бүрдүүлэхээр тооцож байна. Замын нийт урт 24.8 км бөгөөд зургаан эгнээ зорчих хэсэгтэй, гүүр 8.4 км, туннел 4.7 км, зам 13.7 км тус тус байхаар төлөвлөсөн. Санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард эхэлж хоёр жил үргэлжилнэ. Төсөл ашиглалтад орж иргэд зорчих боломжтой хугацааг “...2028 оны нэгдүгээр сар” гэж тооцоолж байна. Төслийн санхүүжилтийн хувьд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас 2025-2027 оны хооронд нийт төсөвт өртгийн 85 хувь буюу 780.8 сая ам.долларын зээл авахаар төлөвлөсөн. Үүнийг Монголбанкны 2025 оны зургадугаар сарын 24-ний өдрийн ханш 3 580 төгрөгөөр тооцоход нийт 3.802.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэхүү зээллэгийн хөрөнгөөс 2025 онд 260.3 сая ам.долларыг авч ашиглах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус эх үүсвэрийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг ирүүлээд байна. Ийнхүү Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах нь зээллэгийн нөхцөлийг сайжруулах, цаашлаад хөрөнгө оруулагчдын итгэлийг өсгөж, зээл авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэжээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн ч амжилт олооүй байна. Мөн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Уг асуудлыг нягтлан үзэж, мэдээлэл авах шаардлагатай” гээд 30 миниутын завсарлага авсан. Гэсэн ч, завсарлагын дараа дээр хэлсэнчлэн гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр тогтоол батлагдсан юм.

Харин, эх сурвалжууд, эдийн засагчид үүнийг шүүмжлээд эхэллээ. Тэд “...Тэрбум ам.доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэнэ үү. Энэ бол дэлхийд байхгүй өртөг” гэж дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (7635)

 

Хүү
Муусайн хулгайчууд. Нямбаатар Хятадаас шагнал авсан гэв үү?
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21