Хангайн бүсийн нөхөн сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

2025-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Намрын чуулган эхлэхэд сар хагасын хугацаа үлдлээ. Уг чуулганаар хэлэлцэх улс төрийн, эдийн засгийн асуудал олон болж байх шиг байна. Тэдгээрийн нэг нь УИХ-ын сонгуулийн хангайн бүсийн тойрогт нөхөн сонгууль явагдаж магадгүй нөхцөл үүссэн. Дээд шүүхээс 2024 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт ял шийтгэсэн ч энэ шийдвэр хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хагас жил явсан. Харин УИХ-ын хаврын чуулганы сүүлч хавиар өөр “уур амьсгал”-тайгаар яригдаад эхэлсэн. Тодруулбал, гишүүд “...Шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой” гэсэн байр суурийг илэрхийлцгээсэн. Тухайлбал, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “…Дав. Цогтбаатар гишүүний асуудлыг Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Цэцэд гомдол маргаан гаргах ёстой. Хамтын шийдвэрийг гаргах ёстой. Байнгын хороо хамтаар шийдвэр гаргана. Дав.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах ёстой гэдэг байр суурьтай л байгаа. Эгүүлэн татах эрх чинь ард түмэнд л байгаа” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…Хөгжлийн банкны сонсголын үеэр Дав.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчихаад байна. Хуульд мухардал гэж байхгүй. Хэрвээ мухардалд орсон бол Үндсэн хуулийн цэц мухардлыг арилгах үүрэгтэй. УИХ мухардсан бол Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой” гэсэн юм. Үүнээс гадна, хангайн бүсэд болох нөхөн сонгуульд нэр дэвших улстөрчид бодитойгоор “хөдлөөд” эхэллээ. Эндээс харвал, УИХ өөрөө, эсвэл Үндсэн хуулийн Цэцийн “тусламж”-тайгаар Дээд шүүхийн шийдвэр хэрэгжих эсэхийг шийдэхээр болж байх шиг байна.

Хэрвээ, хангайн бүсэд нөхөн сонгууль болох юм бол УИХ-ын 2024 оны сонгуулиар тус тойрогт өрсөлдөөд дөнгөж өмнүүрээ “таслуулсан” Ерөнхий сайд Г.Занданшатар нэр юдэших магадлал өндөр байна. Мөн МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар ч яригдаад эхэллээ. Түүнчлэн, 2024 оны сонгуульд өндөр санал авсан АН-ын А.Адьяасүрэн, эсвэл Э.Болорчулуун, Үнэн ба зөв намын А.Отгонбаатар, “Үндэсний эвсэл”-ийн  Ц.Дагвадорж, ХҮН намын Б.Урангоо, П.Тамир хоёрын нэг нь, ИХН-ын Г.Энх-Амгалан нар нэр дэвшиж магадгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 137 (7634)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21