Э.Анар дэвшиж Монголбанкны аль нэг дэд ерөнхийлөгч болох уу?

2025-07-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг өнгөрсөн зургадугаар сард огцруулсан. Үндсэндээ, үүнээс хойш Монголын төрд их олон өөрчлөлт явагдаж байна. Олны нүдэн дээр ил байгаа олон өөрчлөлтүүдийн нэг нь албан тушаалуудын томилгоо юм. Ийм “өөрчлөлт”-д хамрагдах нэг байгуулага нь Монголбанк болж буй бололтой.

Ам.долларын ханш, валютын нөөцийн цаашдын “хувь заяа” ямар байх нь ойлгомж муутай байна. Хэдийгээр энэ нь Монголбанкнаас хамаарахгүй ч үүнд дөрөөлсөн халаа солио тус банканд болж магадгүй болжээ.

Засаг солигдохтой зэрэгцээд л Монголбанкны удирдлагуудын түвшинд өөрчлөлт хийгдэх яриа гараад эхэлсэн. Өдгөө тус банкны удирдах түвшинд ажилладаг, засаг солигдсоноор улс төрийн дэмжлэг авах магадлалтай болсон зарим хүн “…Ерөнхийлөгч болно” гээд ихэд яарч буй тухай ч яриад удлаа.

Мөн Монголбанкын ерөнхийлөгч нь тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэсэн хоёр орлогчтой. Одоогийн ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч нь хүнгүй, дэд ерөнхийлөгчөөр нь Г.Энхтайван ажиллаж байгаа юм. Тэгвэл, тэдний оронд шинээр суух хүмүүсийн нэр ус ч сая баяр наадмын үеэр эхнээсээ тодорч буй бололтой. Тухайлбал, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг дэд ерөнхийлөгч болгох тухай яриа тохироо мориных нь уяан дээр яригдсан байгаа юм. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Ажлын албаны ахлах референт Н.Батсайхан, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нарын хамт Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүдэд багтдаг. Гэхдээ Э.Анар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч үү, дэд ерөнхийлөгч үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Аль нэг дээр нь очих аж.

Түүнээс гадна, баяр наадмын өмнөхөн хуралдсан УИХ-ын чуулганы үеэр Б.Баярбаатар нарын гишүүд Монголбанкны бүтэц, орон тооны асуудлыг хөндөж байсан. “…Монголбанкны бүтэц орон тоо 600 гарсан байна. Хэдэн жилийн өмнө 300 орчимд ажиллаад болоод байсан. Гэтэл Монголбанкны асуудал төсөвтэй хамт огт орж ирдэггүй. УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын хувьд Монголбанкны бүтцийн өөрчлөлтийг авч үзэж, Эдийн засгийн байнгын хороо энэ талаар ярилцмаар байна” гэлцсэн. Тэгвэл, энэ нь санамсаргүй байр суурь биш бөгөөд тус банкны бүтэц, орон тоо дээр хөдөлгөөн хийгдэж магадгүй болжээ. Одоогоо Монголбанк нь ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй. Мөн Монголбанкны дэргэд Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын хороо, Банкны хяналт шалгалтын хороо, Захирлуудын зөвлөл ажилладаг. Ерөнхийлөгч нь Тамгын газар, Дотоод аудитын газар, Мөнгөний бодлогын газар, Санхүүгйн зээлийн газар, Судалгаа, статистикийн газар, Хууль, эрх зүйн газар, Удирдлага төлөвлөлтийн газар зэргийг шууд удирддаг. Эдгээр газар нь дороо 19 хэлтэс, алба, сантай. Тэргүүн дэд ерөнхийлөгчийн удирдлагад Хяналт шалгалтын газар, Эрсдэлийн удирдлагын алба, Мөнгөн тэмдэгтийн газар, Зөвшөөрлийн алба, Зээлийн мэдээллийн алба, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар байдаг. Эдгээрийн дор найман хэлтэстэй. Дэд ерөнхийлөгч нь Олон нийтийн санхүүгийн бодловсролын төв, Төлбөр тооцооны газар, Мэдээллийн технологийн газар, Санхүү бүртгэлийн газар, Европ дахь төлөөлөгчийн газар, Нью-Йорк дахь төлөөлөгчийн газар, Орон нутаг дахь таван хэлтэс, 12 салбар, Санхүүгийн мэдээллийн алба, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн зэргийг хариуцна. Энэ газар, албадын дор 16 хэлтэс ажилладаг. Ийм бүтэцтэй. Эдгээр дээр гишүүдийн хэлээд байгаа 600 гаруй орон тоо ажилладаг гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 135 (7632)

 

Монголбанкны орон тоог 300 болтол нь багасга! 567 ажилтан бүр 50 саяын орон сууцны урамшууллыг авбал талийж өгнө. Бусад төрийн байгууллагуудын албан хаагчид ийм урамшуулал авдаггүй
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21