Долларын ханш юуг “дохио”-лоод байна вэ?!

2025-07-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2025 оны долдугаар сарын 3-ны чуулган дээр “…Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум ам.доллар болсон” гэж андуурч хэлээд маргааш нь “…5.2 тэрбум ам.долларын нөөцтэй” хэмээн залруулсан.

Валютын 5.2 тэрбумын нөөц нь 2020 оноос хойшх, ер нь түүхэнд дээд хэмжээ юм. 2024 оны арванхоёрдугаар сард 5.5 тэрбумд хүрч, хамгийн их нөөцтэй болж байв.

Монголбанкны зүгээс “…Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 0.24, жилийн өмнөхөөс 7.5 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын албан нөөц нь зохистой хэмжээнд буюу импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна” гэж тайлбарласан.

Мөн “…Сүүлийн хагаст нүүрсний үнийн бууралтаас шалтгаалт экспортын орлого хумигдана. Нөгөө талд, хэрэглээ өсөж байна. Үүнтэй холбоотойгоор валютын нөөц буурах эрсдэл бий. Гэхдээ Монголбанкны зүгээс валютын нөөцөө зохистой хэмжээнд удирдана” гэж мэдэгдсэн.

Валютын нөөцийг зохист хэмжээнд байлгах тал дээр “…Сүүлийн хагас жил алтны тушаалтыг идэвхжүүлэх чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөж байгаа үеийг ашиглаж Монгол Улс “Алт-3” аяныг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. УИХ-аар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолыг батлагдвал 3.0 тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Ингэснээр алт тушаалт мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Монголбанк жилд дунджаар 20 тонн алт худалдан авбал валютын нөөц 2.0 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой” гэж тооцжээ.

Гэвч, УИХ-ын хаврын чуулганы сүүл хэрд “Алт-3” аянтай холбоотой шийдвэр нь Монголбанкны энэ “төсөөлөл”-ийг үндсэнд нь нураачихсан. Нарийн тодорхой шийдвэр гарч чадаагүй юм. Мөн, алтны үндсэн ордууд байршлаасаа шалтгаалаад эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй болсон. Ерөнхий сайд Г.Занданшатар ч тусгай хамгаалалттай газарт байгаа алтны үндсэн ордуудыг ашиглуулахгүй гэдэг мэдэгдэл хийсэн юм.

Тиймээс, “…Одоо байгаа 5.2 тэрбум ам.долларын нөөцийг яаж зохистой хэмжээнд нөхөх вэ” гэдэг тодорхойгүй болж байгаа хэрэг. Энгийнээр хэлэхэд, валютын зардал гарна. Гэхдээ, түүнийг нөхөх ёстой. Зарлагыг орлогоор нөхөх учиртай. Гэтэл, хаанаас, яаж орлого олох вэ гэдэг бүрхэг болоод байгаа юм.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Онтре гоулд”, “Петрочайна дачин тамсаг”, “Бадрах энержи” зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт тогтоолоор үүрэг болгосон байна.

Гэхдээ Монгол Улсын валютын нөөцийг наанадаж нөхөх, цаанадаж өсгөх хэмжээний орлого татах шийдвэр УИХ-аас гарах ёстой. Гэтэл, хаврын чуулган хаагаад гишүүд явчихсан. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж болох ч энэ талаар ярьж байгаа субьект алга байна. Тэгэхлээр, ирэх намраас эхлээд 2-3 тэрбумаараа хэрэглээнд гарч, өм цөм хорогдох валютын нөөцийг хэрхэн нөхөх нь одоогоор тодорхой бус болчихоод байгаа юм. Ер нь бол, Монгол Улс ингээд валютын нөөцөө дундлаад эхэлбэл эдийн засгийн хүндрэл рүү алхлаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Монголбанкнаас энэ сарын 22-нд зарласан ам.долларын ханш 3,585.39 төгрөг боллоо. 2025 оны зургадугаар сарын 22-нд 3,579.67 төгрөг байсан. Наадаж найрласан ганц сарын дотор 5.72 төгрөгөөр өссөн байгаа юм. Түүнчлэн, тавдугаар сарын 22-нд 3,573.64, дөрөвдүгээр сарын 22-нд 3,569.04, гуравдугаар сарын 22-нд 3,476.98, хоёрдугаар сарын 22-нд 3,462.59, нэгдүгээр сарын 22-нд 3,435.18 төгрөг байжээ. Он гарсаар 150.21 төгрөгөөр өссөн байгаа юм. Мөн яг жилийн өмнө 3,380.45 төгрөгийн ханштай байжээ. Ам.доллар жилийн хугацаанд 204.94 төгрөгөөр өссөн байна. Сүүлийн жилүүдэд овоо тогтвортой байсан ам.долларын ханш гэнэт ингээд хөдөлгөөнд орчихлоо. Ингэж хөдлөхдөө зогсохгүй өсөж байна. Энэ юуг дохиолоод байна вэ. Ойрд дуулдаагүй нөгөө ФАТФ-ын саарал, хар жагсаалтууд, ОУВС-гийн хөтөлбөрүүдийн “сураг” битгий гараасай билээ. Юутай ч, төр үүнд төвлөрч, эдийн засагчид энэ тал дээр анхаарах цаг болсон шиг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 134 (7631)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21