“Эрдэнэт”-ийн нууцууд хэзээ ил болж, Г.Ёндон захирал хэдийд үнэнийг ярьж эхлэх вэ?

2025-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Баяр наадмын амралтын өдрүүдээр нэгэн таагүй үйл явдал болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүд хордсон юм. Хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ талаар хүүхдүүдийн ар гэрийнхэн холбогдох байгууллагууд, олон нийтэд мэдэгдсэн юм. Ингэснээр зуслангийн удирдлагууд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн. Үүнээс гадна, “Найрамдлын эрдэнэс” зуслангийн орчин нөхцөл нь өнөө цаг үед баймгүй бохир, шаардлага хангахааргүй байдалтай байсныг хүүхдүүдийн эцэг, эхчүүд олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар, зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Гэлээ ч, энэ асуудал олны анхаарлын төвд байсаар байна.

Өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуужээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэлийн албанаас “...Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа” гэж мэдээлжээ.

Ерөнхий сайд “...Хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооц” гэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал энэ дагуу хэдэн хүн “олоод” шийтгээд асуудлыг хаана. Уг нь, Ерөнхий сайд өөрөө “...Хүн бол манай Засгийн газрын мега төсөл” гээд зарлачихсан байдаг. Гэтэл, хүүхдүүд хордсон асуудлаар “Найрамдлын эрдэнэс” зуслангийн хэдэн ажилтан халагдаад юм уу, ямар нэг байдлаар хариуцлага хүлээгээд өнгөрөхөөр байна. Тэр утгаараа, нэг л авцалдаа муутай болж харагдаад байгаа юм.

Ер нь бол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой иж бүрэн хяналт шалгалт явуулж, нөхцөл байдлыг олон нийтэд ил тодорхой болгох цаг нь нэгэнт болсон юм.

Сар хүрэхгүй хугацааны өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулган дээр нэг ноцтой мэдэгдэл хийж байв. Тэрээр “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн энэ олон тендерийн хулгай луйврууд, энэ олон баяжмалын гэрээ нууцаас хэзээ гарах юм бэ” гэсэн. Хариуд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гарч байгаа болон орж байгаа мөнгөн урсгалыг ил тод, нээлттэй болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, “МХБ” ХK-иар зэсийн баяжмалыг биржээр худалдаж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хиймэл оюунд суурилсан системийг боловсруулан, худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээнд нэвтрүүлээд байна” гэж мэдэгдэл гаргасан.

Гэсэн ч, тус үйлдвэрийн тендер, баяжмалын гэрээтэй холбоотой элдэв хардлага,эргэлзээ байсаар байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд улам нэмэгдэх болсон. Мөн, Ерөнхий сайдын яриад байгаа “...ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал” тус үйлдвэрээс илрэх магадлал өндөртэй. Гэтэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас төсөвт төвлөрүүлсэн орлого, татварт төлсөн мөнгөнд дулдуйдаж, PR-дах байдлаар явж ирсэн нь нууц биш юм. Тиймээс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын элдэв нууцуудыг ил болгож, Г.Ёндон захирал ч үнэнийг ярих шаардлага үүссэн. Гэхдээ үүнийг хэн, хэзээ хэрэгжүүлэх бол?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 130, 131 (7627, 7628)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21