“Өвгөн тэнгис хоёр”-ын зохиолч Эрнест Хэмингуэй

2025-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.АРИУН

Эрнест Миллер Хэмингуэй бол Америкийн зохиолч, сэтгүүлч, 1954 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн юм. Эрнест Миллер Хэмингуэй /Ernest Miller Hemingway/ 1899 оны долдугаар сарын 21-нд АНУ-ын Иллинойс мужийн Оук-Парк хотод эмчийн гэр бүлд төржээ.

Фото:Эрнест Хэмингуэй  1950. www.jfklibrary.org

Ирээдүйн алдарт зохиолч хүүхэд байхдаа ном их уншдаг байснаас гадна ан ав, загачлалыг  нухацтай сонирхдог нэгэн байжээ. Сургуулийнхаа сонинд сурвалжлага тэмдэглэл бичих нь түүний сурагч насны нэг ажил байсан ба энэ үеэс л жаал хүү ирээдүйд зохиолч болно гэж шийдсэн хэмээн түүний намтар судлаачид бичсэн байдаг. Түүний анхны богино өгүүлэл 1916 он сургуулийн сонинд нийтлэгдэж байсан түүхтэй аж.

Дунд сургуулиа төгсөөд тэрээр их сургуульд суралцах хүсэл мөрөөдөлтэйгөөр Канзас-Сити хотод иржээ. Энэ хотод Эрнест Хэмингуэй  “Cansas City Star” сонинд сурвалжлагчаар ажиллаж, мэдээ тойм бичиж ажлын гараагаа эхэлжээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед залуу Хэмингуэй Италид алба хаасан боловч 1918 онд хүнд шархдасны улмаас жилийн дараа АНУ-д эргэж иржээ. Цэргийн албаа нэр төртэй хааж, “Эр зоригийн төлөө” мөнгөн медаль, “Цэргийн загалмай” одонгоор шагнуулсан байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Хэмингуэй Чикаго, Торонто хотод сэтгүүлчээр ажилласан байна. Сэтгүүлчийн ажлынхаа зэрэгцээ тэр уран зохиолын ажлаа хийж, өгүүлэл туужуудаа бичиж байжээ. Ийм идэвхтэй ажиллаж байсан үедээ гэргийн хамт Парист ирж суурьшин ажиллаж, улмаар уран бүтээлийн ажил руу эргэлт буцалтгүй орсон байна.

Түүнд 1926 онд хэвлэгдсэн "Нар бас мандаж байна-Fiesta” тууж нь ихээхэн алдар хүндийг авчирчээ. Түүний араас 1927 онд бичсэн “Гоонь эрчүүд” өгүүллэг, 1929 онд бичсэн “Зэр зэвсэг минь баяртай” тууж гээд алдартай бүтээлүүдийн жагсаалт хөвөрнө. Тодруулбал, “Үдийн үхэл” /1932/, “Килиманжарогийн цас” /1933/, “Ялагч үгүй” /1933/, “Францис Макомберийн богинохон ч аз жаргалтай амьдрал” /1935/ өгүүллэг, “Хонх хэнийг дуудаж цохив” (1937) тууж, “Өвгөн тэнгис хоёр” /1952” тууж, “Найр хойшилсон нь” /1964/ зэрэг алдартай бүтээлүүдээ туурвижээ.

Түүний анхны бүтээлүүдээс 1929 онд хэвлэгдсэн "Зэр зэвсэг минь баяртай” их  амжилтад хүрч, гадаадад ихээхэн алдарсан байдаг.

Эрнест Хэмингуэй "Өвгөн тэнгис хоёр"  туужаараа 1952 онд Пулицерийн шагнал хүртсэн бол 1954 онд  энэ бүтээлээрээ зохиолч Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон түүхтэй.

Парисаас АНУ-д эргэн ирж, дараа нь Кубад хэсэг амьдарч, Африк тивээр аялсан  гээд олон газар амьдарч аялсан нь түүний уран бүтээлд тусгалаа олсон гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Дэлхий дахинаа уншигчдад гүн утга бүхий өгүүлэл, туужуудаараа танил болсон зохиолч амьдралынхаа сүүлийн жилүүдэд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байсан гэдэг.

Эрнест Хэмингуэй 1961 оны долдугаар сарын 2-нд нас барсан.

Эрнест Хэмингуэйн бүтээлүүдэд хүмүүний амьдралд гэрэл гэгээ, эсвэл сэрэмж ухаарал өгөх олон ишлэл байдаг. Магадгүй “Өвгөн тэнгис хоёр” туужийн “Хүн ялагдахын төлөө төрдөггүй. Биеийг хөнөөж болно, харин хүсэл зоригийг ялж чадахгүй” гэсэн хамгийн алдартай нь байж мэдэх юм.

Бас тэрээр "Номоос илүү үнэнч найз гэж үгүй" гэсэн хэлсэн нь ч бий.

Эх сурвалж: polit.mn

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

4 цаг 44 мин
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

5 цаг 4 мин
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

5 цаг 14 мин
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

22 цаг 11 мин
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

Өчигдөр 06 цаг 10 мин
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Өчигдөр 06 цаг 00 мин
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Уржигдар 19 цаг 43 мин
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Уржигдар 14 цаг 04 мин
ЕАЭЗ-ийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголтой хийх худалдааны эргэлтээ тэнцвэржүүлэхэд тусална гэж найдаж байна

ЕАЭЗ-ийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголтой хийх худалдааны эргэлтээ тэнцвэржүүлэхэд тусална гэж найдаж байна

Уржигдар 12 цаг 06 мин