УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

2025-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан билээ.  Тэгвэл шинэчлэгдсэн бага хурлаас Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг сонгожээ. Энэ удаагийн хурлаас 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдээд байна.  У.Отгонбаяр нь  өнгөрсөн сонгуулиар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг буюу Зүүн бүсийн сонгогчдын  44.53 хувийн саналаар УИХ-ын гишүүн болсон юм.  Тэрээр  МУИС төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай байна.  Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан. 


У.Отгонбаярын тухайд Үйлдвэр худалдааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан Ерөнхий сайдын зөвлөхөөр ч ажилласан байсан.  Тэрээр“...Бүсчилсэн хөгжил цоо шинэ зүйл биш. Түүхийг нь яривал, 1937 оны үед эдийн засгийн бүсчлэл хийж байсан юм билээ. Тэр үеэс л бүсчилсэн хөгжлийг ярьж, тойргийг зурж байсан. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх том бодлогын баримт бичиг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлагдаж байсан. Товчхондоо, бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хот, хөдөөгийн л ялгааг арилгах юм. Гэвч өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа бол өдөр, шөнө шиг л болсон шүү дээ. Улаанбаатар хотод хүн амынх нь 50 хувь амьдарч байна. Их, дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод байна. Хөдөөгийн нүүдэл Улаанбаатар руу явж байгаа нь буруу биш. Чанартай боловсрол, чанартай эмчилгээ, ашигтай бизнес, хувь хүний хөгжил хотод л төвлөрчихлөө. Энэ хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд л бүсчилсэн байдлаар хөгжье гэж байгаа юм. Зургаан бүс нутагт хувааж үзэхэд, хамгийн хурдан хөгжих нь зүүн бүс нутаг болж байна. Зүүн бүсийн нутаг Хятад, Орос гэсэн хүчирхэг хоёр хөрштэй хилээр холбогддог. Мөн Эрээнцав-Чойбалсан гэх төмөр зам, өөрийн гэсэн цахилгаан станцтай. Сүхбаатар аймаг руу ороход Бичигтийн боомт бий. Үүнээс цааш 866 км яваад, далайн том Жин жоу боомт байдаг. Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын маршрут болгох боломжтой. Саяхан зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлачихлаа.

Дорнод аймаг гэхэд Халх гол, Мэнэнгийн тал, Буйр нуур, төрийн тахилгат Алтан дарь овоо, Шилийн богд, Ганга нуур, Талын агуй гэх мэт түүхэн газруудыг аялал жуулчлалын маршрут болгоно. Үүнийг дагасан дэд бүтэц аандаа хөгжинө. Газар зүйн хувьд ч нэн тааламжтай бүс нутаг юм. Судлаач хүний хувьд харахад, эхний ээлжид 1-2 томоохон төслийг хөдөлгөх ёстой. Үүний нэг нь босоо тэнхлэгийн төмөр зам. Одоо байгаа Эрээнцав-Чойбалсан төмөр замыг Бичигт, Хөөттэй холбож чадвал зүүн бүс нутаг Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсыг дамнасан эдийн засгийн том коридор бий болох боломжтой. Ази Европыг холбосон ачаа барааны эргэлт манай бүс нутаг дээгүүр явах боломжтой” гэж байв.  Ийнхүү тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллахын зэрэгцээ Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 225 (7722)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
amjilt husye
Dd
Zam Dayak hugjdeg gesen baigaa Sayahan ashiglaltad Olson Umnedelgeriin zamiin es tootsvol sum hoorondiin gants km-ch zamgui gurvan aimag zuun busdiig burduuleed UO dargalaad hugjih boltugai
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

2 цаг 48 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

2 цаг 48 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

2 цаг 48 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27