Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

2025-12-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ө.АМГАЛАНЗАЯА

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт аргаар дарсан дарсуудыг албан ёсоор импортлон худалдаалж байна. Тус дэлгүүр зөөлөн, хагас зөөлөн, хуурай, хагас хуурай, чихэрлэг зэрэг амтны ангилалтай 10 гаруй төрлийн дарсыг хэрэглэгчдэд санал болгодог. Уг дарснуудын онцлог нь спирт болон чихрийн агууламж бага, цэвэр усан үзмийн сортоор уламжлалт аргаар дарж, тухайн улсын эдлэн газраас шууд оруулж ирдэг.

Lenoble дарсны дэлгүүрийн борлуулалтын ажилтан Ч.Чимэдтогтох “Монголчууд спиртийн агууламж өндөртэй дарсыг түлхүү хэрэглэж байгааг анзаараад уламжлалт аргаар дарсан дарсыг монголд нутагшуулъя гэсэн зорилгоор сайн чанарын вино импортлон худалдаалах болсон. 2017 оноос хойш залуучуудын дарсны хэрэглээ болон дарсны талаарх мэдлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авах чадвар, сонголт мөн дагаад өссөн.

“Манай дэлгүүрийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бол “Baron de lirond eau” брендийн  улаан болон ягаан дарс. Эдгээр дарс нь зөөлөн амттай, үнэ харьцангуй хямд, шарталт өгдөггүй гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Чихэрлэг сортын усан үзмийг дарж зөөлөн болон хагас хуурай дарс гаргадаг бол исгэлэн сортын усан үзмийг дарж хатуу дарс үйлдвэрлэдэг. Ягаан дарсанд бага зэрэг гүзээлзгэнэ нэмж хийдэг бөгөөд сахрын агууламж нь бусад төрлөөс арай өндөр байдаг.

Дарсны амт, чанар нь усан үзмийн сортоос хамааран ялгаатай бөгөөд он цаг өнгөрөх тусам улам сайжирдаг. Харин зөвхөн улаан дарсыг халааж ууж болдог. Халааж уух үед хатуулгийн хэмжээ нэмэгддэг тул 100%-ийн жүүс нэмж уувал амт нь илүү зөөлөрдөг” гэв.

Залуучууд дарсыг хүнд бэлэглэхээс гадна өөрсдөө сонгон авч уудаг бол настай хүмүүс илүү ихэвчлэн эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Эрүүл мэндээ бодвол дарсыг ихээр биш, бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Оройн хоолны дараа 100–150 грамм вино уух нь ядаргаа тайлах, хоол боловсруулах үйл явцыг дэмжих, хөгшрөлтөд эерэг нөлөө үзүүлдэг.

Анх удаа дарс авч байгаа эсхүл дарс хэрхэн сонгохоо мэдэхгүй бол виноны чанарыг үнэр, өнгө, амтаар нь ялгаж сонгож болно. Хагас хатуулаг нь бага байх тусам амт зөөлөн, спиртний агууламж бага, усан үзмийн цэвэр амт илэрхий байдаг. Улаан дарсыг задсанаас хойш хөргөгчинд 14 хоног хадгалж болно, харин цагаан дарсыг хэдий хугацаанд ч ууж болно.

Бусад томоохон байгууллагууд үйлдвэрийн аргаар дуураймал дарс үйлдвэрлэдэг учир lenoble дэлгүүрийн дарснууд сүлжээ дэлгүүрээр борлуулдаггүй. Салбар дэлгүүрээсээ хувь хүн болон ресторануудад зардаг тухай Lenoble-ийн ажилтан онцоллоо. Уламжлалт аргаар дарсан дарсыг худалдан авахыг хүсвэл салбар дэлгүүрээсээ сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
0
Dd
Salbar delguur haana baiadag yum bol doo
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 9 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин