“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

2025-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж, баталсан.

Тэр үеэр нэг ноцтой мэдээлэл гарч, тэр нь улс төр болоод явж өгсөн. Тодруулбал, Улсын ерөнхий аудитор “…Гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байна” мэдэгдсэн.

Тэр талаар чуулган дээр нэлээд яриа болсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26.7 хувьтай тэнцэж байна гэж хэлсэн байна. Энэ одоо гуйвуулчхав уу. Эсвэл үнэхээр мөнгө угаах хэлбэрээр 7.3 их наяд явчхав уу. 26.7 хувь гэдэг бол маш өндөр хувь шүү дээ. Тиймээс энэ дээр Сангийн яам, ТЕГ хариулт өгөөч. Яг ийм зүйл байгаа юм уу. Нотлогдсон юм уу” гэхэд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн “…Татварын ерөнхий хууль болон Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль гэхчлэн холбогдох хуулиудад төрийн байгууллагууд мэдээллээ солилцох, мэдээллээр бие биеэ хангах чиг үүрэгтэй байдаг. Татвар хураах болон хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад сэжигтэй байж болох гүйлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, мэдээлэх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болох гүйлгээний давхардалтай дүн болон хонжворт тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй болох гүйлгээний мэдээллийг бид хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээллийг төсөвт орсон татварын орлоготой холбосон хэлбэрээр дүгнэлт гаргачихсан байна лээ. Түүнээс биш энэ нь бодитой гарсан зөрчил биш” гэсэн. Мөн Сангийн сайд Б.Жавхлан “…Өчигдөр С.Магнайсүрэн дарга ажлынхаа дүгнэлтийг хэлсэн. Тэр дүгнэлтэд дурдагдсан 7.3 их наяд төгрөг гэдэг нь татварын байцаагч нар татварын тайлан дээр шалгалт хийгээд илрүүлсэн зөрчлүүд нь мөнгө угаасан байж болзошгүй байна гэсэн дүгнэлттэйгээр хуулийн байгууллагууд руу шилжүүлсэн. Үүнийг аудитын байгууллага дүгнэлтдээ оруулсан байгаа юм. Тэрнээс биш төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн мөнгө угаасан байж болзошгүй зөрчил огт биш шүү” гэж тайлбарласан. Гээд тусыг олоогүй юм. Уг мэдээллийг нийгмийн сүлжээгээр “…Засгийн газар гэмт хэргийн шинжтэй 7.3 их наяд төгрөгийн зөрчил гаргажээ” гэж байгаад сэвж өгсөн.

Тэгвэл, өчигдөр Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн “…Татварын ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 аж ахуй нэгжийн 2.0 их наяд төгрөг буюу нийт 6.0 орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнээс гадна, худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг, нэг иргэний 600 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр дөрвөн зөрчлийн дүн нийлээд 7.3 их наяд төгрөг болж байгаа юм. Дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэлээ.

Өөрөөр хэлбэл, энэ зөрчил нь Засгийн газар бус хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын ээлжит шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилтэй холбоотой дүн юм байна.

Ямартай ч, “улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов. Гэхдээ, аудитын тайланд “татсан” татварынхны дүгнэлтээр энэ хэдхэн хоногт “хөөрхөөн” улс төр хийж амжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21