Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

2025-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө. Харин АТГ-аас түүний орлогыг “…Нотлогдлоо”, эсвэл “…Нотлогдсонгүй” гэсэн тайлбарыг хийгээгүй л байна. Гэхдээ, АТГ-аас 2025 оны тавдугаар сарын 27-нд албан ёсоор “…Хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүнийх нь хувиар Ерөнхий сайдын ХОМ-ийг шалгаж эхэлсэн. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног” гэж мэдээлэл өгсөн байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээ “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар хэвлэлүүд мэдээлж, улстөрийн хүрээнийхэн “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэж шүүмжлээд байсан чинь АТГ-ын тайлбар хийлгэлгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж буй юм байна.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…АТГ-ыг одоог хүртэл тайлбар хийлгэлгүй, нийтэд зарлуулахгүй барьж байгаа нь улс төрийн шалтгаантай” гэсэн нь маш ноцтой мэдэгдэл юм.

Ямартай ч, АТГ энэ асуудлыг шалгаж эхлээд яг 42 хонолоо. Тодруулбал, тус газраас шалгах хуулийн хугацаа нь 18 хоногийн дараа буюу энэ сарын 22-нд дуусгавар болох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21