Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Гарьд

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд 2025 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнийг уржигдар ТББХ, өчигдөр ХЗБХ-гоор хэлэлцсэн. Мөн өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжжээ.
Хуулийн төслийг санаачлагч Х.Тэмүүжин “…Ингэснээр Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг баталгаажуулах зорилго бүхий Тусгай хяналтын дэд хороог Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулах хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, ТББХ-нд шилжүүлж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо” гэж мэдэгдэв. 
Мөн, тэрээр цахим хуудсаараа “…Зоригтой, томоохон өөрчлөлт, тэр дундаа иргэний эрх, эрх чөлөөтэй холбоотой дэвшилттэй үзэл санаанд манай хуулийн байгууллагууд хойрго ханддаг. УИХ-ын стратеги төлөвлөгөөний нэг том зорилт бол хүний эрхэд суурилсан хүн төвтэй хууль зүйн бодлого хэрэгжүүлэх учиртай. Энэ Тусгай хяналтын дэд хороо бол яг энэ зорилгын төлөөх дэд хороо юм. Хүний эрхийн хяналт, хуулийн засаглалын хяналтыг оновчлох байдлаар ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд Тусгай хяналтын дэд хороог байгуулах гэж байгаа юм” гэж тайлбарлажээ. 
Харин Байнгын хорооны хуралдаан дээр “…Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороо, түүний харьяан дахь Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудлыг ялган зааглаж, Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой тагнуулын болон цэргийн тагнуулын гүйцэтгэх ажилд тавих хяналтаас хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажил дахь хүний эрх, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтын чиг үүргийг салган тусгаарлах шаардлагатай. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил буюу мөрдөн шалгах нууц ажиллагааны хуулийн биелэлтийг хянах асуудлыг мэргэжлийн Байнгын хороо болох ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, тусад нь УИХ-ын хяналтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дэд хороо байгуулах үндэслэл, шаардлага үүссэн” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 25.1.8-д заасан “...Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог ажиллуулахаар хуулийн төсөлд тусгажээ. 
Энэ хууль тэр чигээрээ яваад батлагдах бололтой. Учир нь, сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд дээр хийгдсэн хууль хяналтынхны ажиллагаа нь энэ хуулийг түргэн шуурхай батлах “түлхээс” болохоор байна. Хэрэв, Х.Тэмүүжиний энэ хууль батлагдвал УИХ-аас хууль хяналтынханд хяналт тавьж “хазаарлах” бүтэцтэй болох юм байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 119 (7616)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21