Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Баяр

Ер нь, “…Нүүрсний хулгай байсан уу, үгүй юу” гэдэг эргэлзээ одоог хүртэл тайлагдаагүй байна. Учир нь, нүүрсний хулгайтай холбоотой буруутан одоог хүртэл шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа юм. 
Уг нь, 2022 оны арванхоёрдугаар сарын ид хүйтнээр улс даяараа нүүрсний хулгайг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр жагсаж байлаа. Тухайн үед нүүрсний хулгайг мөрдөх байгууллагуудын ажлын хэсэг “…Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр бусдад давуу байдал олгосон эсэх”, “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах ажиллагаа буюу тендер дээр бусдад давуу байдал олгосон эсэх”, “…Оффтейк гэрээ байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх”, “…Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийг сонгон шалгаруулахдаа давуу байдал үүсгэсэн эсэх”, “…Тээвэрлэх явцдаа жингийн зөрүүтэй ачсан эсэх, хоосон гэх мэдүүлгээр буюу буюу хулгайн тээвэр хийсэн эсэх” гэсэн 4-5 төрлөөр мөрдөн шалгаж эхэлсэн.
Нүүрсний хулгайд олон улстөрч, хэдэн зуун төрийн албан тушаалтан, нэр бүхий хэд хэдэн компанийнхан холбогдож, ажлын хэсгийнхэн 70 гаруй эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Улмаар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин шүүхээс тэдгээр хэргийг тодорхойгүй “хариу”-тай дуусгасан.
Улмаар, УИХ-аар нүүрсний сонсголыг хийсэн. “…Энэ хулгайн эцсийг эндээс үзэх нь” гэж олон нийт харсан. Гэвч, нүүрсний хулгайн хамгийн чухалд тооцогдоод байгаа Ухаахудаг, бас оффтейк гэрээний асуудал сонсголоос бараг л “хасагдсан” байдалтай яригдасхийгээд өнгөрсөн. 
Гэхдээ, энэ нь удахгүй нэхэн сөхөгдөж магадгүй юм байна. Учир нь, улс төр буцалж буйгийн учир шалтгаан ч эдгээртэй тодорхой хэмжээнд холбоотой бололтой. Улс төрийн хүрээнд, улстөрчдийн ам дамжин “…Тухайн үед сонсголоор хамаарал бүхий болсон этгээдүүд хамтдаа Тэрэлжид амарсан. Дахиад Хөвсгөл рүү нисэж, хаус хуваарилаад, тэгж явахдаа нисдэг тэрэг унагаж, түүнээс нь болж ноцтой асуудал гарсан” хэмээн яригдаж байна. Хэрэв, энэ яриа үнэн бол удахгүй “…Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад хасагдсан бэ” гээд нэхэн сөхөх юм байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 119 (7616)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21