Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

2025-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

 

-Нийслэлийн удирдлага гадаадаас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа. Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд  төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй.  Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх  байгалийн нүүрс бий.

Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Тийм ч учраас магадгүй Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө. Түүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нутгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна. Түүнчлэн УИХ 53 дугаар тогтоолоо зургаадугаар сарын 05-нд гаргасан. Уг тогтоолд утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэж тодорхой зааж өгсөн. Харин Нийслэл энэ тогтоолын дараагаар буюу зургаадугаар сарын 10-нд  Хятадаас хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан. Тэгэхээр энэ тендер УИХ-ын дээрх тогтоолтой нийцэхгүй байна гэсэн үг.

-УИХ-ын дээрх тогтоолыг гүйцэтгэх шатны байгууллагаас зөрчилтэй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан. Ийм зүйл байж болох уу?

- Энэ бол УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан тогтоол. Энэ тогтоолын төсөлд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь Агаарын бохирдлын сонсголыг зохион байгуулсан.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН, АН,ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг төлөөлсөн гишүүд бүгд байгаа. Хэрэв энэ тогтоол зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж ойлгогдож байна. УИХ-ын тогтоолыг Засгийн газар, нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй cубекть. Нийслэл Хятадаас нүүрс авах тендерээ энэ тогтоол гарсны дараа зарласан. Тогтоолд  түлшинд  төсвөөс мөнгө зарцуулахгүй гэдгийг тодорхой заасан.  Тэгэхээр нэг бол тендерээ цуцлах нь эсвэл тогтоолоо өөрчлөх болох нээ дээ. Хэрэв тогтоол өөрчлөх юм бол Байнгын хороон дээр хүсэлтээ тавьж хэлэлцэгдээд УИХ-д нэгдсэн чуулган зарлаад тогтоолоо өөрчлөх юм байгаа биз. Тэрийг бол би мэдэхгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш.

-Нийслэл олон улсын худалдааны DАP гэрээгээр нэг тонн кокс түлшийг 735 мянган төгрөгөөр авах гэрээ хийсэн гэж байна. Энэ ямар учиртай гэрээ юм бол?

-DAP уу, мэдэхгүй. Ямар ч байсан хил дээр ирлээ гэхэд гааль, нөат нэмэгдэнэ. Ерөөсөө л Хятадаас боловсруулсан нүүрс авна гэдэг утгагүй бөгөөд асар их мөнгийг агаарт хийсгэх гэж байна. Уг түлшийг гэр хороолол даяараа түлж, шатааж үзээгүй. Үзээгүй зүйлийг лабораторийн дүгнэлт, туршилтын дүгнэлтээр масс хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар эрсдэл гарахыг би хэлж мэдэхгүй. Ийм эрсдэлтэй зүйлийг төсвийн мөнгөөр хийж болохгүй. Тэгээд ч Агаарын чанарын тухай хуулийн 14-р зүйлд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ буюу түлш, хий, цахилгаан, зуух зэргийг урамшуулах гэж бий. Заавал төсвөөс мөнгө зарах агуулга байхгүй.

- Уг түлшээ 800 хэмд жигнэсэн, хүхрийг нь багасгасан, давирхайг  нь салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй асалт удаан гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгэхээр эрсдэл нь гайгүй биш үү?

-Энэ тайлбарыг мэдэхгүй монгол технологич байхгүй. Бүгд мэдэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсад гурван хагас коксын  үйлдвэр баригдаад гэр хороололд хоёр жил түлш ашигласан. Тэгэхээр хагас коксыг мэдэж байна. Төрөөс үүнийг дэмжихгүй гэсэн учраас эдгээр үйлдвэрүүд зогссон. Би өөрөө түлшний мэргэжилтэн. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэйг нь мэдэж байна. Ийм их мөнгөөр түлшийг сайжруулах оролдлого ерөөсөө хэрэггүй. Дараа нь дахиад л утаа гарна, бөөн хэл ам болж эцэс төгсгөлгүй маргаан болно. Тийм учраас богино хугацаанд энэ жилдээ ирэх таван жилд ингэнэ, тэгнэ гэхэд их мөнгө зарах биш бүх мөнгөө урт хугацааны шийдэлд буюу орон байранд, дахин төлөвлөсөн орон сууцанд эсвэл хашаандаа дулаахан байшин барих, гэрээ дулаалахад нь, цахилгаанаар халаах боломжтой болгоход нь зарцуулмаар байна. Дараа нь тухайн айл нүүрсээ түлнэ үү, хийгээр халаана уу өөрийнх нь сонголт. Боловсруулсан нүүрсээр хийх түлшний тухайд сайн чанарын чулуун нүүрс манайд зөндөө байна. Тэрийг жигдхэн шигшээд, жигд бүхэлтэйг нь шуудайнд уутлаад зарахад шахмал түлштэй адилхан. Энэ нүүрс нь дунд зэргийн дэгдэмхийтэй буюу тортог багатай. Хятадаас оруулж ирэх гээд байгаа хагас кокстой ойролцоо очихуйц дотоодын эх үүсвэрийг олж ашиглах хэрэгтэй.

-Таны яриад байгаа сайн чанарын  чулуун нүүрс гэдгийг “Эрдэнэс таван толгой”-н 0 давхаргын чулуун нүүрс. Үүгээр түлш хийнэ гэвэл 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тэгэхээр үүнийгээ зараад 300 тэрбум төгрөг болгож орлого олох нь хэрэгтэй гээд байсан?

- Тэгвэл бүх үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш, бүх юм аа Хятадаас оруулж ирэхгүй юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 118 (7615)

 

 

Если чи байсан бол аль хэдийн тэгэх байсан. Муу лалар. С үсгээр төгссөн үгийн цуглуулга. Хүн хог.гэвэл чи.
боловсролгүй шуналтай эх оронч сэтгэлгүй юмнууд улсаа хорлож бган
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

8 цаг 44 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

8 цаг 57 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

15 цаг 4 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

15 цаг 4 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13