"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

6 цаг 20 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо тохиолдуулан дүүргийн иргэддээ хүртээмжтэй олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Дүүргийн ИТХ-аас тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Бурханы сүм-Дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгтэй хамтран 20-р хорооны нутаг дэвсгэр дэх Дэндийн аманд 15 км орчим үргэлжлэх талбайд хог хаягдал цэвэрлэлээ. Онгон дагшин байдлаа хадгалан үлдсэн Дэндийн ам нь Улаанбаатар хотоос 50 орчим км зайтай байдаг бөгөөд дүүргээс энэ аманд монгол ахуй кластер төсөл хэрэгжүүлэхээр сонгожээ.

“Бид монгол уламжлалт ёс заншил, байгаль дэлхийгээ хамгаалах, малчин иргэдийнхээ ёс заншлыг өвлүүлэн үлдээх үүднээс энэ төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Бурханы сүмээс зохион байгуулдаг байгальд дэлхийд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, цөлжилтөөс сэргийлэх, иргэдэд байгаль дэлхийгээ сүйтгэж байгаагийн сөрөг үр дагавар юу вэ гэдгийг танин мэдүүлэх нөлөөллийн арга хэмжээ зэрэг ажлууд манай энэ төсөлтэй маш их уялдаатай байгаа. Өнөөдөр Дэндийн аманд байгаль орчин цэвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа сайн дурынхан та бүхэндээ талархаж байна” хэмээн БЗД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга А. Уранбилэг онцлон ярилаа.

2025.06.22-ны 33 хэмийн халуун нар шарсан өдөр Ням гарагт шар хантааз өмссөн 250 гаруй сайн дурынхан болон итгэгч өөрсдийн унаагаараа Дэндийн аманд ирж, Дэндийн амны гол дагуух 15 км газрыг самнан хаягдал дугуй, шил, лааз, малын сэг зэм, ундааны сав, голын усанд хаясан хуванцар хог хаягдал, гялгар уут зэрэг 350 гаруй шуудай буюу  3,5 орчим тонн ахуйн хог хаягдлыг түүж, өөрсдийн унаагаар зөөн бөөгнүүлж байршуулав. Гадаа шатам халуун байсан ч ирээдүйд бидний амьдралын баталгаа, итгэл найдвар бол хог хаягдалгүй ой мод, эко орчин гэдгийг ойлгосон итгэгчид халуун сэтгэл баяр хөөртэйгөөр байгаль дэлхийгээ цэвэрлэн хүрээлэн буй орчноо тав тухтай болгоход хувь нэмрээ орууллаа.

Бурханы сүмийн албан тушаалтан “Сүүлийн үед цаг уурын өөрчлөлтөөс болж хөрс эвдэгдэж байгаа энэ үед иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Итгэл найдварын ой” аянд нэгдэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, экосистемийг сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор бид ийнхүү цуглаад байна” гэсэн юм.

Тус цэвэрлэгээнд ахлах ангийн сурагчид, оюутан, ажилчин залуус гээд Бурханы сүмийн янз бүрийн насны итгэгчид, сайн дурынхан оролцлоо.

Бурханы Сүмийн итгэгч Б. Бадамхатан, “Өнөөдөр амралтын өдөр, ням гараг гэртээ зүгээр амраад өнгөрөөх биш, сүмийнхээ гишүүдтэйгээ хамтдаа байгаль орчныг цэвэрлэх сайн дурын үйл ажиллагаанд оролцож, чөлөөт цагаа маш үр дүнтэй өнгөрөөж байгаадаа баяртай байна. Залуучууд бидний үүрэг бол энэ мэт гоё сайн дурын ажиллагаанд идэвхтэй оролцож, байгаль орчиндоо ээлтэй ажил зохион байгуулах явдал гэж бодож байна. Дараагийн ийм гоё үйл ажиллагаанд оролцоорой гэж залуустаа хандан уриалж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол итгэгч М. Шинэбаяр хэлэхдээ, “Монголын маань энэ онгон дагшин байгаль маш их үзэсгэлэнтэй. Энэ сайхан үзэсгэлэнтэй байгалийг байгаа хэвээр нь авч үлдэхийн тулд бид санаатай болон санамсаргүйгээр хог хаягдал хаяж үлдээмээргүй байна. Хэн нэгний хаясан хог нь өөр хэн нэггүй хаясан давтамжтай үйлдлээр нэмэгдсээр байгаад маш их хэмжээний хог болдог юм байна гэдгийг би өнөөдөр хог түүж байхдаа маш их бодлоо” гэлээ.

Өнөөдрийн үйл ажиллагаанд ач холбогдол өгөн, нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, сайн дурынханд урам зориг хайрлан, байгаль орчин цэвэрлэх ажлын ач холбогдлын талаар БЗД-ийн ИХТөлөөлөгч, Дүүргийн ерөнхий менежер Ц. Гомбосүрэн онцлон ярихдаа, “Иргэн таны санамсар болгоомжгүйгээр, санаатайгаар хаясан хог хаягдлыг нийслэлтэй ойрхон байдаг Дэндийн ам гэдэг энэ онгон байгалиас цэвэрлэхээр ирсэн та бүхэнд үнэхээр их талархаж байна. Та бүхэнтэй адилхан хүн бүр байгалиа хайрлаж байгаасай. Голын эрэг дээр ирж амарч зугаалж болно, гол нь явахдаа таныг ирэхэд энэ газар ямар байсан яг тэр чигээр нь байлгаж, хог хаягдлаа өөрсдөө аваад явдаг баймаар байна. Ялангуяа, нийслэлд амьдарч байгаа 1,5 сая иргэнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр урсдаг хатан Туул гол маань ундаалж байна. Туул голынхоо эрэг дээр  аялж зугаалж яваа иргэд та бүхэн маань хог хаягдлаа буцаагаад аваад явдаг байгаарай. Уул хаданд явахдаа архины шил, ус ундааны лааз сав, янз бүрийн хуванцар хаягдал битгий үлдээгээрэй. Тэр бүхнээс чинь үүдэж гал түймэр гарч, хөрсний бохирдол үүсэж, гол ус маань бохирддог юм шүү. Сайхан байгаль дэлхийгээ үр хойчдоо үлдээхийн тулд бидний сэтгэл зүрх нэг зүгт зэрэг цохилох үүрэгтэй юм шүү.  Байгальдаа цэвэрхэн аялж, амьдарцгаая, монголчууд аа!” хэмээн уриаллаа.

“Өнөөдөр Гачуурт тосгоны маань Дэндийн аманд Бурханы сүмийн хамт ирээд байгаль дэлхийгээ хайрлах халуун сэтгэл гарган хог хаягдал цэвэрлэн өгч байгаад  маш талархалтай байна. 33 хэмийн халууныг ажралгүй та нар маань энэ сайхан байгаль дэлхийнхээ төлөө хамтдаа хүчин зүтгэж байгаад маш их баярлалаа. Цаашдаа бидний зүгээс хамтарч ажиллахдаа таатай байх болно” хэмээн БЗД -ийн 20-р хорооны Засаг дарга С. Мөнхсутай нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн юм.

Бурханы сүмийн “Итгэл найдварын ой” аян нь сүм байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан 2024 онд эхлүүлсэн "Дэлхий дахинд итгэл найдвар түгээе” челленжийн нэг хэсэг юм. Тус челленжийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ой төгөл бий болгох зорилготой байгаль хамгаалах үйл ажиллагаа юм. Үүнд: Мод тарих, ховордсон ургамлыг хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар экосистемийг хамгаалахаас гадна байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, форум, семинар зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхэд оролцох зэрэг багтаж байгаа аж. Одоогийн байдлаар Солонгос, Австрали, Бразил, Перу, Кени зэрэг дэлхийн олон оронд нэгэн зэрэг хийгдэж байгаа үйл ажиллагаа юм.

Бурханы сүмээс одоогийн байдлаар Улаанбаатар хотын олон улсын цэцэрлэгт хүрээлэн болон Агропарк цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ. Мөн Налайх-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 4000 кг, Хан-Уул дүүргийн Богдхан уулаас 1000 кг хог түүж, цэвэр тухтай орчныг бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна бүс нутгийн хөгжилд төрөл бүрийн аргаар хувь нэмрээ оруулсан байна. Жил бүр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд зэрэг нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд цагаан будаа, гурил, сүү, элсэн чихэр, тос, зууш, бэлгийн багц болон өдөр тутмын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнээр хангаж баяр наадмаа санаа амар тэмдэглэхээр тусалж өгч байжээ.

 “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аяныг тогтмол зохион байгуулснаар цусны хомсдолын улмаас амь нас нь эрсдэлд орсон иргэдэд тусалж, ДЭМБ-аас идэвхтэй санал болгож буй үнэ төлбөргүй цусаа өгөх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн онд л гэхэд тэд 42100 мл цусаа хандивласан байна. Энэхүү үйлсийг нь өндрөөр үнэлэн Эрүүл мэндийн яамны сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын шагнал, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн захирлын шагналыг хүртээжээ.

Бурханы сүм дэлхийн 175 орны 7800 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Библид гэрчлэгдсэн Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг 3,92 сая итгэгчтэй глобал сүм юм. Есүсийн үүсгэн байгуулсан анхны сүмийн үйлсийн дагуу шинэ гэрээний Алгасал баяр болон гурван удаагийн долоон баярыг тэмдэглэж, “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн сургаалын дагуу дэлхий даяар гамшгийн өмнөх болон дараах тусламж үзүүлэх, байгаль орчин хамгаалах, цус хандивлах, соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах, зан чанарын боловсрол олгох зэрэг улс нийгэмд хувь нэмэр оруулах 30,000 гаруй сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдний оруулсан хувь нэмрийг үнэлэн АНУ-ын гурван үеийн засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын гурван үеийн засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Үндэсний Ассамблейн дээд одон, Перугийн Конгрессын хүндэт одон, Байгаль орчны шагнал зэрэг дэлхийн улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас 5000 гаруй шагнал, өргөмжлөл хүртээжээ.

Өачр хүргэе
Хэн ч хэзээ ч цэвэрлэж байгаагүй энэ газарыг Бурханы сүмийн сайхан сэтгэлтэй хүмүүс очиж цэвэрлэжээ. Маш их золиос хичээл зүтгэл гаргаж явсан гэж сонслоо баярлалаа та бүхний цаашдийн үйлсэд өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

3 цаг 18 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

4 цаг 11 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

4 цаг 22 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

4 цаг 34 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

4 цаг 54 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

6 цаг 20 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

12 цаг 3 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

16 цаг 30 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

16 цаг 30 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

16 цаг 30 мин