АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

2025-06-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “...Зориулалтын ширээн дээр тусгай дүрмийн дагуу бөмбөгөөр бөмбөгийг түлхэж наадах тоглоом буюу ёворцог” гэсэн үг.

Улс төрийн томоохон үйл явдлууд энэ тайлбарт хэлсэн шиг “…Бөмбөг нь бөмбөгөө түлхэн нааддаг” юм байна.

Тодруулбал, 2025 тавдугаар сарын эхээр эхлээд зургадугаар сар гарангуут үр дүнд хүрсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа байна. Улс төрийн томоохон энэ үйл явдлыг дагаад тус “салбар”-т олон зүйл өөрчлөгдлөө. Өөрчлөгдсөөр л байна.

Яахав, дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэж яригдсаар ард нь гарч, дор бүрнээ дүн дүгнэлт болж, хүлээх үүргээ аваад ажилдаа орцгоолоо. Үүний зэрэгцээ улс төрийн нам хүчнүүд дээр янз бүрийн хөдөлгөөн тасрахгүй байна. УИХ-ын 2024 оны сонгуульд ялсан МАН-ынхан хавар зуны заагаар хачин их хөдөлгөөнтэй байлаа. Байн байн Бага хурал нь болж улс төрийн том том шийдвэрүүдийг гаргав. Тэдгээр хурлаар Засгийн газраас “хөөгдсөн” АН-ынхан УИХ дээр, нам дээрээ ч ажиглагчийн байр суурьтай хэд хонов. Нэлээд хоног өнгөрсөн л дөө. Тэгсээр, ойрмогхоноос “...МАН-ын Засгийн газарт хамтрахгүй нь тодорхой боллоо” гэдгээ бүрэн дүүрэн ойлгож байх шиг байна.

Яг үнэндээ, АН-ынханд МАН-ын Засгийн газраас хөөгдсөн нь гай биш гавьяа болжээ. “...АН-ын рейтинг сүүлийн өсөөд байна шүү” гээд улс төрийн хүрээнд их яригдсан. Голдуу ам дамжаад тэгж ярьж байв. Тэгвэл, МЭК судалгааны байгууллагаас энэ сарын “...Улс төрийн намын үйл ажиллагаанд өгсөн олон нийтийн дундах рейтинг, дэмжлэг”-ийг судалж, дүгнээд гаргаад иржээ. Түүгээр, МАН-ын рейтинг ердөө сарын өмнө 4.2 байсан нь 3.9 болсон байна. Энэ нь, тус намын хувьд ойрын жилүүдэд байгаагүй муу рейтинг юм. Харин АН-ынх өмнөх тавдугаар сард 3.8 байснаа зургадугаар сард 4.1 болж өссөн байна. Эднийх 2024 оны арваннэгдүгээр сард яг ийм рейтингтэй байжээ. Тиймээс, АН-ынхан Засгийн газраасаа гаргах шийдвэрийг гаргасан МАН-ын Бага хурлын гишүүдэд “...Баярлалаа” гэж хэлэхэд нэг их буруудахгүй нь дээ.

Эднээс гадна, УИХ-д суудалтай бусад нам, эвслийн рейтинг ч маш сонирхолтой “хөдөлсөн” байгаа юм.

МАН-ын Засгийн газарт дахин орсон, эсвэл үлдсэн гэж хэлж болох ХҮН намынх 2025 оны тавдугаар сард 3.2 байсан бол зургадугаар сард 3.0 болж буужээ.

Тэгвэл, дарга нь  “...Итгэл төрөхгүй байна” гээд Засгийн газарт ороогүй Үндэсний эвслийн рейтинг өссөн байна. Тавдугаар сард 3.0 байснаа сая зургадугаар сард 3.2 болжээ. Харин улс төрийн элдэв бодлого, акц хийгээд байдаггүй ИЗНН-ынхан МАН-ын энэ удаагийн Засгийн газарт орсон ч бусад шигээ рейтинг нь хэлбэлзээгүй байна. Хэвэндээ үлджээ. Дараа сард яах юм, бүү мэд.

Ямартай ч, МЭК-ийн энэ удаа рейтингийн тодорхойлолтоор өгсөж буйгаа үзэж мэдэрсэн АН-ынхан Засгийн газрыг бус огт өөр зүйл рүү анхаарлаа шилжүүлж байна. Тэдний хувьд эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, дараа нь УИХ-ын 2028 оны ээлжит сонгуульд амжилттай оролцох талаар яриад эхэлжээ. Үүний тулд, тус намд дотоод эв нэгдэл маш чухал байгааг ойрмогхон хэсгээрээ, бөөнөөрөө уулзахдаа ярих болсон байна. Энэ хүрээнд “...Манай намын зарим дарга намаа бусдын тролл болгохыг оролдож байна. 2027 оны сонгуульд ялагдуулах хуйвалдаан явуулаад байна шүү” гэх зэргээр ярьжээ. Нэр бүхий зарим даргадаа хаягласан ийм “мессэж” АН-ынхны хэд хэдэн уулзалтаас гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 117 (7614)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21