Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

2025-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Өмнө нь, 2020-2024 оны УИХ-ын үед сонсголын оргил үе байлаа. Тэр үед, Хөгжлийн банкны, нүүрсний, эмийн гээд олон нийтийн анхаарал татсан, басхүү нийгмийг өвтгөсөн сэдвүүдээр том том сонсгол зохион байгуулж байв. Гэтэл, эргээд харахад зарим сонсгол нь улс төрийн байлдааны “сэлэм”-ний үүрэг гүйцэтгээд өнгөрсөн байх жишээтэй. Тэр нь өнөөдөр барим тавим уншигдаж байна. Мөн, ерөнхийдөө үр дүн муутай. Тэрүүхэн үедээ л шуугиад өнгөрдөг.  Хууль хяналтын байгууллагууд ч барьж аваад ажил хэрэг болгосон нь ховор байх юм. Тэгвэл, эхэнд хэлсэнчлэн УИХ-ын сонсголоор улс төрийн “байлдаан” хийгээд байх шинжтэй болжээ. Саяхан даа, “…АН-ынхан олны анхаарал татсан, мөн улс төр, бизнес холилдож, ардаа асар их мөнгөний асуудал үүсгэсэн байж болзошгүй зарим сэдвээр УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулахаар ярьцгаасан” гэх мэдээлэл түгсэн. Түүгээр, АН-ынхан “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээ, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, Газрын тос боловсруулах үйлдвэр, АН-ын алдагдсан тамганы асуудал зэрэг дөрвөн асуудлаар ийм сонсгол хийх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэр байтугай, дээрх сэдвүүдээр сонсгол хийхээр нэр бүхий гишүүдийн бланк бүлгийнх нь гишүүдийг “хэсээд” эхэлсэн тухай мэдээлсэн.

Эдгээр дээр нэмээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн амралтын өдрүүдээр Ховд аймгийн Мянгад суманд очоод “…Халзан бүрэгтэйн асуудлаар УИХ-ын сонсгол хийнэ. Тэндээс тодорхой шийдвэр гарна” гээд зарлачихлаа. Мөн үүнтэй зэрэгцээд УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн хэрэгжээд эхэлсэн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний хэрэгжилтийн талаар УИХ-ын сонсгол зохион байгуулахаар болсон тухай мэдээлэл ирлээ. Тиймээс, улс төрийн хүрээнийхэн “…Улстөрчид цаашдаа УИХ-ын сонсголоор байлдаад байх нь” гэлцээд эхэллээ. Үнэхээр ч, сонсгол хийхээр зэхэж буй сэдвүүдийг харахад тэгж харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 116 (7613)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21