Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

2025-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод байна. Том нэрээр нь, үүнийг “…Бүтцийн өөрч­лөлт” гэх бололтой. Гэхдээ, нэг ойл­­гомж муутай агуулга харагдаад байна.

Шинэ Засгийн газрын тухайд УИХ-ын 2024 сонгуулийн дараа байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын бүтцийг үндсэндээ авч үлдсэн. Гэхдээ, Үндэсний хороод, яамгүй сайд нарыг цөөлсөн. Ийм бүтцийг барихаар болсон. Энэ бүтцийн хүрээнд багш, эмч, сувилагч нараас бусад төрийн албан хаагчдаас 14 400-г цомхтголоор чөлөөлөх болсон талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр яригдсан. Засгийн газрын ээжлит бус хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл, энэ нь олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна. Юу гэвэл, дээрх тооны төрийн албан хаагчдыг чөлөөлөхөд гэнэт халагдсаны тэтгэмж болгож төсвөөс 36 сарын цалинтай нь тэнцэх мөнгийг олгоно. Гэтэл, УИХ-ын 2028 оны сонгуулийг хүртэл дахиад яг гурван жил үлдээд байна. “...Төрийн 14 400 албан хаагчдыг цомхтгох, дахиад үргэлжлүүлж гурван жил ажиллуулах хоёр дүндээ дүн, ялгаа байхгүй шүү дээ. Тэгчихээд Засгийн газар Дэд сайдтай болох гэж байгаа ойлгохгүй байна” гэлцэх болов. Өөрөөр хэлбэл, “...Гурван жил гэдэг чинь 36 сар шүү дээ” гээд яагаад ингэж шийдээд байгаагийн ялгаа зааг нь олдохоо больчихож байна. Нээрэн л, гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ. Гээд бодмоор л юм байна. Бодох ч хэрэггүйгээр, 14 400 хүний 36 сарын тэтгэмж гэхээр төсөвт дарамт болох магадлал нь их байна л даа. Тэгэхээр, Засгийн газар ямар тооцоо гаргалгааа, басхүү зорилт чиглэлийн хүрээнд ингэж шийдсэн нь асуултын тэмдэг гарч ирнэ. Ямартай ч, эдийн засагчид үүнийг “...Засгийн газар ийм цомхотголд анхаарч, төсвөө тодотгосноор эдийн засгаа огцом агшаах вий” гэж харж байгаагаа илэрхийлж байна.

Дашрамд сануулахад, Ч.Сайханбилэг дөнгөж Ерөнхий сайд болоод 2014 оны арванхоёрдугаар сарын 4-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрынхаа бүтцийг хэлэлцүүлж байв. Тэгэхэд өмнө нь АН дангаараа бүрдүүлсэн Н.Алтанхуягийн Засгийн газрын дараа, Ч.Сайханбилэг МАН, МАХН-ыг оруулсан Засгийн газар байгуулж байв. Тиймээс, бас л цомхтгол яригдсан байдаг. Тэр үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “…Хэмнэлтийн горим барьж ажиллаж байгаа, цаашид энэ байтугай хэмнэлтийг хийнэ.  Сангийн сайд томилогдсоны дараа 2015 оны төсвийн тодотгол өргөн барина. Энэ хүрээнд 60 гаруй байгууллагын үүрэг, чиглэлийн давхардлыг арилгаж 1600-2000 орчим хүнийг цомхотгох асуудал яригдана. Ийм асуудлыг оруулж ирэх учраас төсвийн чангаруулсан бодлого барина. Би хийх ажилдаа найдаж байна, улстөрийн эрх ашгаас илүү улс орны эрх ашиг учраас үүнд найдаж байна. Хөшигний ард ямар нэгэн шийдвэр, процесс үйлдэхгүй, бүгдийг ил явуулна. Хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж, хямралаас гарна” гэсэн хариултыг хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 116 (7613)

 

baahan tax ndsh iin zardal nemegdene shde
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

11 цаг 36 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

11 цаг 41 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

11 цаг 44 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

11 цаг 49 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

17 цаг 37 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

21 цаг 59 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

21 цаг 59 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин