Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

2025-06-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯР

 

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутгийн зөвлөлүүд нь тухайн нутаг орноос төрсөн улстөрчид, бизнесмэнүүд, эрдэмтэд, соёл спортын алдар нэртэй эрхмүүдийг удирдлагадаа оруулдаг. Тэгээд тэднээр дамжуулан төрөлх нутагтаа туслалцаа үзүүлдэг. Ийм систем юм.

Сүүлийн жилүүдэд улстөрчид Нутгийн зөвлөлүүдээр дамжиж амжилтад хүрдэг болсон. Тиймээс, Нутгийн зөвлөлийн удирдлагыг гартаа авах гэж хоорондоо өрсөлдөж, тэмцэлдэх нь бий. Ийм жишээ олон аймаг сумын Нутгийн зөвлөл дээр гарч байв.

Сүүлдээ, өрсөлдөөд барахгүй бол өөр Нутгийн зөвлөл ч байгуулдаг болжээ. Ийм явдал Дундговь аймгийнхад болсон байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Улаанбаатар хотод оршин суудаг нутгийн уугуул иргэд, тус аймгаас төрөн гарсан нэр бүхий эрдэмтдийн санаачилгаар 1998 онд “Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” нэртэй НҮТББ-ыг байгуулжээ. 27 жилийн өмнө гэсэн үг. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Гэтэл, өнгөрсөн 2024 оноос “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” нэртэй байгууллага гарч ирээд үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Тус аймгийн гаралтай зарим улстөрчид голдуу хүмүүс энэ нэрийг улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байгаа юм. Тэгээд “…Бид Дундговийн Нутгийн зөвлөлийнхэн байна” гэж хурал хуй зарлаад, удирдлага сэлтээд томилж сонгоод нэлээд ажил болсон байна.

Хамгийн гол нь Дундговийн иргэд “…Хоёр Нутгийн зөвлөлийн аль нь жинхэнэ вэ” гэдгийг ойлгохоо больж төөрөлдөөд эхэлжээ.

Тиймээс 1998 онд байгуулагдсан “Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-өөс УБЕГ-т “…Хуулийн этгээдийн оноосон нэр давхардсан зөрчлийг арилгуулъя” хэмээн хандсан байна. Тэд “…Бидэнтэй зэрэгцээд ижил нэртэй өөр нэг ТББ шинээр бүртгүүлж, “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь олон нийтэд “…Хоёр ижил нэртэй байгууллага байна” гэх төөрөгдөл үүсгэж, манай байгууллагын нэр хүнд, олон жилийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10.8 дахь заалт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн бол баталгаажуулахгүй гэж заасныг зөрчсөн байх тул “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” НҮТББ-ын нэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ. Үүний дагуу УБЕГ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хяналт шалгалтыг хийсэн байна. Ингээд Хяналтын Улсын байцаагч Ц.Отгонцэцэг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр Хуулийн этгээдийн оноосон нэр давхардсан зөрчлийг арилгуулах тухай 18 тоот шаардлагыг гаргажээ.

Түүндээ “…Шалгалтаар 2024 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” НҮТББ-ын оноосон нэрийн баталгаажуулалт хийсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоо батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т зааснаар “…Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1-д “…Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 20.1.8-д “…Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг тус тус зөрчиж, оноосон нэрийг давхардуулан бүртгэсэн болох нь тогтоогдож байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх хэсэгт “…Хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах” гэж, мөн зүйлийн 18.9-д “…Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж, мөн “…УБЕГ-ын даргын 2021 оны А/241 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 15.1-д заасныг тус тус баримтлаад 7012177 регистийн дугаартай Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” НҮТББ-ын оноосон нэрийг өөрчлөх замаар улсын бүртгэлийн зөрчлийг арилгуулахыг шаардаж байна” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ингэж УБЕГ-аас “Улаанбатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг хүчингүй болгосноор Дундовийнхны төөрөгдлийг арилгалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21