АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

2025-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газар АН-гүйгээр хамтарсан Засгийн газрыг байгуулав. Тодруулбал, энэ Засгийн газарт АН гарч, ХҮН нам үлдээд, Үндэсний эвсэл урилгаас татгалзаж, ИЗНН нэмж орлоо. Мөн, өмнөх засагт ажиллаж байгаад Ерөнхий сайдаа огцруулахад гараа, биеэ, ухаанаа, хөрөнгөө оруулсан МАН-ын зарим сайд Г.Занданшатарын Засгийн газарт үлджээ.

Ер нь бол, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа АН дуртайдаа, эсвэл гуйсаар байгаад МАН-ын Засгийн газарт орчихсон юм биш л дээ. Үндсэн хуульд 2023 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийсэн. Угтаа, энэ өөрчлөлт хэрэгжсэнээр “...Ялсан нам ажил хийе” гэвэл УИХ дахь суудал бүхий бусад намтайгаа хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр аргагүй нөхцөл бүрдсэн. Энэ нь ч хөгжил нь гацсан Монголд хэрэгтэй. Адаглаад л, эх адаггүй улстөржилт багасна. Мөн хамтарсан Засгийн газраас “эх оронч” шийдвэр гарах боломжтой. Энэ нь сонгуулиас хойшх жил шахмын хугацаанд харагдсан. Өнөөдөр ч нотлогдсоор байна. Товчхондоо, АН-ынхан МАН-ын Засгийн газарт орж ажилласнаар Монголын улс төр ямар “аядуу тайван” байсныг өнгөрсөн өдрүүд харууллаа.

Нөгөөтэйгүүр, “…Сохорсон биш завшив” гэдэг шиг МАН-ын Засгийн газраас “хөөгдсөн”-өөсөө хойш АН сүүлийн өдрүүдэд сүрхий өндийж байна. Тус намын рейтинг МАН-ынхаас дээш хөөрөөд ирлээ. Ингэснээр, ирэх сонгуулиудад амжилт гаргах боломж үүсэж байгаа юм. Гэхдээ, улс төрөө ухаалаг, зөв хийвэл шүү дээ. Учир нь, АН анхнаасаа байсан, цагийн уртад “өнгө” нь хувирч, тоо нь олширсон бүлэг, фракц олонтой. Тэдгээрийнх нь эвдрэлцэл л тэдний амжилтад саад болж мэднэ. Тэгээд ч, ойрных иймэрхүү үзэл санааны хуваагдалтай нь холбоотой үйл явдлууд улс төрийн хөшигний ард өрнөөд л байгаа дуулдсан. Тиймээс, түүнийгээ түр ч болов хойш тавих хэрэгтэй байгаа юм. Тэгж байж л АН-д ялалт ирнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Залгаад, УИХ-ын 2028 оны ээлжит сонгууль тулна. Өөрөөр хэлбэл, АН өөдтэйхэн “сөрвөл” энэ хоёр сонгуулийн ялалт өмнө нь байна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21