АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

2025-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

 

УИХ-ын чуулганы 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан. Маргааш нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “…Өчигдрийг хүртэл парламентад цөөнх байхгүй байсан. Харин өнгөрдөг шөнөөс эхлээд олонхгүй УИХ-тай болсон. Хэдий муудлаа, муудлаа гэхэд юмс сайн тал руугаа явдаг гэдэг. МАН Ерөнхий сайдаа огцруулсан, Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа талд зогсоно гэсэн. АН Сөрөг хүчин болсон шөнө байлаа” гэж цахим хуудастай бичсэн байв. Тэр үнэн. Тэгж АН нэгэнт сөрөг хүчин болсон.

Эрх баригчид хөлөө жийлцэж байх зуурт, нэг талаас дараагийн сүрхий чанга улс төрийн акц, нөгөө талаас нийтийн эрх ашгийн төлөөх зарим санаачилгуудыг гаргаад эхэлжээ.

АН-ынхан олны анхаарал татсан, мөн улс төр, бизнес холилдож, ардаа асар их мөнгөний асуудал үүсгэсэн байж болзошгүй зарим сэдвээр УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулахаар ярьцгаажээ. Дөрвөн асуудлаар ийм сонсгол хийхээр хөндөж буй юм байна.

Үүнд, “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээ, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, Газрын тос боловсруулах үйлдвэр, АН-ын алдагдсан тамганы асуудал зэрэг багтжээ.  Эдгээрээр сонсгол хийхээр нэр бүхий гишүүдийн бланк бүлгийнх нь гишүүдийг “хэсээд” эхэлжээ. Товчхондоо, сөрөг хүчнийхэн төмөр зам, тэрбум мод, нефтийн үйлдвэр, бас намынхаа алга болсон тамганы ардах учрыг “сонсох”-оор болсон байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21