Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар үлдэх “гавьяа”-гаа байгуулав уу?!

2025-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгээд, танхимынхаа Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэгийг томилж байв. Тэрээр 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж ирсэн байдаг. Дараа нь, УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулахад Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсон.

Эндээс харвал, тэрээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллах цаг хугацаанд нь Монгол Улсын Гадаад харилцааг хамаарч иржээ. Өдгөө Л.Оюун-Эрдэнэ нь огцорсон, Б.Батцэцэг нь одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Тэгвэл, өчигдөр тэдний зам салав. “The Times”-ийн нийтлэлтэй холбоотойгоор Б.Батцээг байрь сууриа илэрхийлэв. Тэгэхдээ “…“The Times”-ийн эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна” гэж мэдэгдэв.

Б.Батцэцэгийн энэ байр суурийг гадаад харилцааны салбарынхан болоод олон нийт хоёр талаас тайлбарлаж байна.

Эхнийх нь “…Дараагийн Засгийн газарт сайдаар үлдэхийн тулд Л.Оюун-Эрдэнийгээ золиослож харууллаа” гэцгээв. Дараагийнх нь, “…Ерөнхий сайд нь огцорч, Засгийн газар нь тарсан Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч эрх зүйн хувьд, олон улсын хувьд ийм бодлогогүй алдаа хийж бай­сан тохиолдол Монгол Улсын дипломат албаны түүхэнд байхгүй” гэлээ. 

Хоёр дахь “тайлбар”-ын хувьд олон улс судлаачид, дипломатуудын хүрээнд яригдах дүгнэлт юм. Харин олон нийтийн олонх нь “…Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаараа үлдэх гавьяагаа байгуулж харууллаа” гэж ойлгоод хоцорлоо. Ерөнхий сайд Г.Занданшатарын зарлах Засгийн газрын бүрэлдэхүүнийг харж байя даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21