Улс төрийн тодорхойгүй байдал эдийн засгийг ч тодорхойгүй болгож байна!

2025-06-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар өчигдрийн байдлаар Засгийн газрынхаа бүтцийг тодорхойлж, бүрэлдэхүүнээ сонгож чадаагүй л байна. Үндсэндээ, жинхэлсэн ганц Ерөнхий сайдтай Засгийн газар хэд хонолоо. Үнэхээр ч, улс төрийн ийм хүнд үед Засгийн газрыг бүрдүүлэх нь хэцүү л дээ.

Ер нь бол, Үндсэн хууль, бусад хуулийн зарчмаар ялсан нам Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй юм. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялсан. Гэтэл АН-ынхан Засгийн газарт нь ороод хамаг өнгөтэй өөдтэй яамдад нь эзэн суучихсан. Тэр утгаараа, МАН-ынхны Удирдах зөвлөл, Бага хурлынхаа түвшинд яриад, дарга нартаа тавиад байгаа шаардлага нь зөв болж таараад байгаа юм.

Нөгөө талаас, УИХ-ын 2016 оны  сонгуулиас дараалан ялж, ажил, албан тушаалаар дутагдаж гачигдахын зовлон үзээгүй МАН-ынханд УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хэдэн сар хэцүүхэн өнгөрсөн нь ойлгомжтой юм. Тэгээд, тус намын Бага хурлаас “...АН” гэж нэрийг нь бичээгүй болохоос “...Цаашид АН-гүй Засгийн газар байгуулна” гэдэг тогтоол гаргачихсан. Үүгээрээ, улс төр, эдийн засгийн сонирхлуудын удаан бэлдсэн хөдөлгөөнд “санамсаргүйгээр” нэгдчихсэн юм.

Тэгэхээр, АН одоо Г.Занданшатарын Засгийн газарт багтахгүй нь тодорхой юм. Ерөнхий сайд ч АН-ыг Засгийн газартаа урих боломжгүй гэсэн үг.

Гэхдээ, МАН-ын Бага хурлын тогтоолоор хамтарсан Засгийн газраас “халагдсан” АН-ынхан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцорсон өдрөөс эхлээд сөрөг хүчний байр суурь дээр очсон. Тэр утгаараа, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт “...Өмнөх Засгийн газрын бүтцийг цомхон болго” гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр гацаа үүсгээд байна. Хэрэв, УИХ-д 42 суудалтай АН-ын энэ шахалтыг үл тоомсорловол Засгийн газрын “нас” тэр хэрээр богионосох нигууртай юм.

Гэтэл, Ерөнхий сайд Г.Занданшатарт нөгөөх гурван намтай хамтарч Засгийн газраа байгуулах нь нээлттэй үлдсэн. Тэдэнтэй ойр ойр уулзаж байгаа юм байна. “Үндэсний эвсэл” зүгээс Дэд бүтэц хариуцсан Шадар сайдыг, ХҮН нам Эрчим хүчний яамыг, ИЗНН БОУАӨ-ийн яамыг авахаа илэрхийлжээ. Энэ нь Г.Занданшатарыг Засгийн газраа эмхлэхэд бас нэг гацаа болжээ. Гэхдээ, бас тэд өөрсдөө “...Улс төрийн байдал цаашид ямар байх нь вэ” гэдэг дээр болгоомжлоод Засгийн газарт хамтрах талаар яаран шийдвэр гаргах, байр сууриа илэрхийлэхгүй байх шиг байна. Нэмээд, УИХ-ын залуу гишүүд “...Засгийн газар болгонд ажилладаг сайд нарыг дахиад томилохгүй байх ёстой” гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад, МАН-д тавьчихаад байна.

Товчхондоо, ийм л эрх зүй, амьдрал хоёрын огтолцол дээрээс Ерөнхий сайд Г.Занданшатарын ам, гар хоёроор дамжин Засгийн газрынх нь бүтэц, бүрэлдэхүүн хоёр гарах учиртай. Гээд л хүлээгдэж байна.

Гэвч, ингэж удааширснаар Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл улам хүндрэх шинж рүүгээ орчихлоо. Эхэндээ, Л.Оюун-Эрдэнийг огцруулж, үүнээс үүдсэн төр, намуудын түвшний хөдөлгөөнүүдийг шинжээч, ажиглагчид “...Улс төрийн тогтворгүй байдал үүслээ” гэж дүгнэж байв. Гэвч, шинэ Ерөнхий  сайд тодорсон ч Засгийн газар нь бүтэж, бүрдэж өгөхгүй өдөр хоног өнгөрөөлөө. Үүнээс, улс төрийн тодорхойгүй байдлыг үүсэв. Энэ явсаар, эдийн засагт ч тодорхойгүй байдал үүсгэлээ. Төслүүд байтугай, төсвийн хувь заяа ч бүрхэг болоод эхэллээ дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21