Д.Туяа: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг

2025-06-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Э.ОТГОН-ЭРДЭНЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулахгүйгээр ус ашигласан, аюултай хог хаягдлыг тусгаарлалгүй хууль зөрчиж, хүрээлэн буй орчныг бохирдуулсан, зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашигласан зэрэг асуудлаар экологич Д.Туяа ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Г.Занданшатар нарт хандаж хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр тэрээр  “Уул уурхайн компаниуд тухайн жилд ус ашиглах үнийн дүн буюу усны дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд усны дүгнэлт, усны гэрээ хийхгүйгээр зургаан сар ус ашигласан. Энэ нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй асуудал гэж үзэн мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргасан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүдэн ажилчид, хүрээлэн буй орчин, мал амьтан хордох аюул үүсэж байна. Энэ асуудалтай холбогдуулан  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д химийн бодис ашиглах, агуулах стандарт байхгүй гэдгийг баримтжуулж, БОАЖЯ-д шаардлага хүргүүлсэн.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь  аюултай хог хаягдлаа энгийн хог хаягдалтай нэг дор байршуулсан байж магадгүй байдал ажиглагдсан. Тендер зарлаж, мэргэжлийн зөвшөөрлөө авсан компани аюултай хог хаягдлыг тээвэрлэх, хадгалах, дарах асуудлыг хариуцдаг. БОАЖЯ-ны мэдээллийн сан руу ороход “Эрдэнэс Тавантолгой” ХК нь аюултай хог хаягдлыг хариуцсан” гэсэн бичиг баримт, тайлан гарч ирээгүй. Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг сахин биелүүлээгүй гэж үзэж байна. Үүнээс болоод хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй учраас ерөнхий Сайд Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.

Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүлсэн юм.   “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайд 31 тонн хэмжээ бүхий  Хүннүгийн үе, хүрэл зэвсгийн үеийн соёлын үл хөдлөх дурсгал байна. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайд мэргэжлийн судлаачид судалгаа хийж, ашигт малтмалын газар руу “Хүннүгийн үе, хүрэл зэвсгийн үеийн соёлын дурсгалт газрыг хэсэгчлэн хүчингүй болгох” тухай бичиг хүргүүлсэн. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэс таван толгой” ХК-ий уул уурхайн ажил нь тус соёлын үл хөдлөх дурсгалыг сүйтгэх хэмжээнд байна.  Тиймээс энэ асуудалд арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хэвлэлийн хурлаар дамжуулан хүргэсэн юм.

Эх сурвалж: zms.mn

 

Авилга авч буй бичлэг нь
https://www.facebook.com/share/v/1EabDPYDAn/?mibextid=wwXIfr
Шантааж авгай
Наад шантаажчин эмгэнээ очиж сурвалжлахаа болиоч ккк Экологич хүн ийм байх уу
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06