Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

2025-06-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм. Энд улс төр хөл толгойгоо алдаж, эдийн засаг элэг дөрвөөр мөлхөх дөхөж байх зуурт тэнд хэр чинээний хувийн улс төрөө амжуулах гэсэн “бизнес” бас явж байна. “…Дайны хажуугаар дажин” гэдэг шиг Ерөнхий сайд огцорч, засаг хөдлөхтэй зэрэгцээд АН-ын даргын төлөөх дажин эхэлжээ.

Лу.Гантөмөрийгөө огцруулж оронд нь АН-ын дарга болох хүсэл зүтгэл явж байгаа хэрэг л дээ. 

Уг нь, Лу.Гантөмөр бол АН-д том гавьяатай хүн байгаа юм. 2017 оноос хойш хэд тарж, задарсан АН-ын эвлүүлж, өөрөө янз бүрээр хэлүүлсээр 2024 оны сонгуультай золгуулсан. Нийлүүлээд “…Нэг нам” гээд сонгуульд оруулсан. Энэ сонгуульд АН ялах ямар ч боломж байгаагүй юм. Ялагдсаны дараа УИХ-д сонгогдсон 42 гишүүнээс бусад нь дахиад дөрвөн жил гудамжинд алхахаар болсон. Харин Лу.Гантөмөр намынхаа Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны нөхдүүдтэй ярилцаж ойлголцсоноор тус намынхан хамтарсан Засгийн газарт орсон. Хамгийн “гал”-тай яамдыг хариуцсан. Мэдээж, тэр “гал”-ыг дагаад “хоол” сайтай. Ан-ын мөн ч олон хүн хоолтойгоо залгасан даа. Гэвч, жил арай хүрэлгүй МАН шийдвэр гаргаад АН-гүйгээр Засгийн газраа байгуулах болов. Дараагийн Засгийн газар бүрдэх гээд явж байна. Гэтэл, АН-ыг Засгийн газраас гарлаа гэнгүүт “…Лу.Гантөмөрийн оронд дарга болно” гэсэн хоёр, гурван “нэр дэвшигч” гараад ирлээ.

Өдгөө АН-ын тэргүүн дэд даргааар ажилладаг С.Баярцогт бол нэлээд хэдийнээс АН-ын даргад яригдсан. Засгийн газар хөдөлгөөнд орсны дараахнаас дахиад л яригдаж эхэлнэ лээ.

Мөн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг ярьдаг. Гэхдээ, Б.Пүрэвдорж АН-ын дарга болох бус О.Цогтгэрэлийг намын даргад дэмжээд, өөрөө 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа аж.

Дээр нэр дурдагдсан О.Цогтгэрэл өдгөө УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалтай. Уг нь ч, нэг харайгаад АН-ын дарга болчих боломжтой юм. Гэхдээ, О.Цогтгэрэл АН-ын дарга болох дэмжлэгийг АН-аас хайхгүй байна. Тэрээр О.Амгаланбаатартай хамт Төрийн ордын гурван давхраас салахаа больжээ. Сураг сонсох нээ, “…Хэрэв намыг АН-ын даргад дэмжвэл дараагийн зургуудыг дэмжье” гээд явж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн, тэр дундаа АН-ынхан битүү ярьж байна. Тэр байтугай, АН-ынхан тэднийг “гурван давхрын гүйдэл” гэж нэрлээд байна. Бичвэрийн эхэнд “…Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм” гэсэн дээ. Учир нь, АН-ынхан мань хоёрын тухай ярихдаа дохиогоор хоёр хуруугаа солбиж хөдөлгөн ойлголцдог болжээ. Яагаав, “Царцаа Намжил” үлгэрт “…Хоёр зээр жорон жорон” гэдэг шиг…

Гэхдээ, яг намын даргын асуудал яригдаад унавал АН-ын дарга болчих хүмүүс цөөнгүй гарна. Х.Тэмүүжин, О.Алтангэрэл, Ц.Туваан, Ч.Өнөрбаяр гээд бий л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 111 (7608)

 

ichih heregtei
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Уржигдар 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Уржигдар 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Уржигдар 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Уржигдар 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

2026-08-27
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

2026-08-27
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

2026-08-27