“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

2025-06-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв болон яригдаж байна. Уг нь, “...Шинэ Ерөнхий сайдыг тодруулахад Ерөнхийлөгчийг нөлөөтэй” гэж байна. Гэсэн ч тэр хүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл, цаашлаад Бага хурал “таалах” ёстой болно. Тиймээс олон “нэр дэвшигч”-ийн хэн дээр тогтох нь тодорхойгүй байна. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Бага хурлаа  товлохоор тогтжээ. Тэр хурлаас шинэ Ерөнхий сайдыг тодруулж таарахаар боллоо.

Ер нь бол, Шинэ Ерөнхий сайдын тухайд, тодорхой “шалгуур”-уудыг хангах учиртай.

Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдал урьд өмнөхөөс өөр болсон. МАН-ын өмнөх Бага хурлаас “...Дангаараа Засгийн газар байгуулна” гээд шийдчихсэн. Сая УИХ-аас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоол дээрх “...Хамтарсан Засгийн газрыг дэмжих эсэх” агуулга бас унасан. Тэгэхээр, МАН дангаараа Засгийн газраа байгуулахаас өөр гарцгүй үлдсэн. АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн УИХ дахь улс төрийн намууд сөрөг хүчинтэй ирэх гурван жилийг өнгөрүүлнэ. Тэр утгаараа, эдгээр сөрөг хүчнүүдтэй ам хэлээ ололцчих Ерөнхий сайд хэрэгтэй. Чадахгүй бол Засгийн газар нь насгүй гэсэн үг. Дамжаад, улс төрийн тогтворгүй байдал зогсолтгүй үргэлжилнэ.

Хоёрдугаарт, Баялгийн сан, Албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах хууль зэрэг Л.Оюун-Эрдэнийн эхлүүлээд үргэлжлүүлж чадаагүй асуудалд хэрхэн хандах нь шинэ Ерөнхий сайдын томоохон шалгуурын нэг болно. Өөрөөр хэлбэл, Ж.Оджаргал, П.Цагаан нартай яаж учраа олох, нотлох боломжгүй хөрөнгөө яаж авч үлдэхээ бодож буй өнгөрсөн, одоо үеийн том улстөрчдөд ямар байдлаар хандах зэрэг чухал байгаа юм. Нам, улстөрийн хүрээнд энэ шаардлагыг тавьдаггүй юм гэхэд олон нийт заавал нэхнэ.

Гуравдугаарт, “Эрдэнэтийн 49” хувийг эргүүлэн авах үйл ажиллагааг дуусгах, Оюу толгой дээр “Онтре”-г явуулах зэрэг улсын эдийн засаг, эрх зүйн томоохон сорилт, эхлэл болох ажлуудыг ямраар дуусгах бодолтой байгаа нь чухал юм. Бас Оюу толгойтой үүсгэсэн арбитрийн маргааны талаарх байр суурь ч өндөр ач холбогдолтой.

Ердөө л энэ гурван шалгуур гэхэд, Л.Оюун-Эрдэнийн оронд очих Ерөнхий сайдын ямбаасаа “ял” болох нигууртай болж байгаа юм.

Тиймээс, МАН энэ удаад шинэ Ерөнхий сайдыг шилж томилох шаардлага зайлшгүй үүссэн. Гэвч, МАН-ын Үндсэн дүрэмд энэ талаар нарийвчилсан заалт алга. Их, Бага хурлуудаас нь “...Ерөнхий сайдыг тодруулна” гэж байгаа ч тодорхой аргачлал, зарчим байдаггүй юм байна. АН яах вэ, өнгөрсөн хэдэн жилд тарж бутраад баларсны хүчинд дотоод сонгуулийн ардчилалтай болсон. Сунгаа гэдэг арга замтай. Зүй нь, МАН ингэж шилж тодруулах л учиртай юм. Уг нь, Ерөнхий сайд тодрох хуулийн хугацаанд амжаад сунгаа зарлавал намд нь ч, олонд ч хэрэгтэй. Тэгэхээр, МАН-аас Ерөнхий сайд болох хүмүүс битүү байж байгаад Бага хурлаасаа гарч ирэхээр байна. Тийм нөхцөлд, шинэ Ерөнхий сайд нь “...Шилэгдсэн” биш Л.Оюун-Эрдэнийн оронд “...Солигдсон” гэсэн үг болно. 

Ерөнхийдөө, Л.Оюун-Эрдэнийн огцруулаагүй байхад шахам л Ерөнхий сайдад зүтгэгсэд гараанаас олуулаа гарсан. Өдөр өнгөрөх тусам цөөрч байна. Юутай ч нэр нь дуулдаад байсан Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, С.Амарсайхан нар бол зүтгэхээргүй болжээ.

Лав, өчигдрийн байдлаар үлдсэн 4-5 хүн дундаас “...Хэнийг нь вэ” гээд эхэлжээ.

Сангийн сайд Б.Жавхлан дээр нэлээд тогтож ярьж буй юм байна. Гэвч, Б.Жавхланг сүүлийн үед УИХ-д нөлөөгөө тэлээд байгаа Г.Тэмүүлэн нарын гишүүд, бас “Үндэсний эвсэл”-ийнхэн эсэргүүцнэ. Тэгэхээр, Ерөнхий сайдаар сонгосны дараах улс төр хүндэрч, түүнийг даахад хэцүү болох магадлалтай юм.

Мөн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр байна. Түүнийг бусдыг сонсохдоо тааруу гэдэг. Тэр нь, шинэ Ерөнхий сайдын хамгийн гол үүрэг болох улс төрийн бусад нам, хүчнүүдтэй учраа олоход нь тээг болж магадлалтай. Дээрээс нь, саяхан УИХ дээр гурилын асуудлаа авч гарч чадалгүй унагачихсан нь түүнийг Ерөнхий сайдаар сонгоход саад болж мэдэхээр байна.

Бас, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал яригдсан хэвээр байна. Гэхдээ, Н.Учралыг сонгох нь дээрх хоёроос хүнд үр дагавартай байж болзошгүй юм. Тэрээр саяын үйл хөдөлгөөн дээр намынхаа залуучуудын эсрэг талд зогссон. Цаашлаад, тэрээр “...ЗГХЭГ-ын дарга атлаа засгаа унагаасан” гэдэг “зүйл”-д холбогдчихсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “...Зарим хүнийг сонгож сайд болгосондоо харамссан” гэж хэлсэн. “...Тэгж харамсуулсан хүн нь Н.Учрал” гэж намынхан нь, улс төрийн хүрээнд ярьж байна. Энэ нь явсаар, засагт хамтарсан АН, ХҮН намынхны дунд ч ийм агуулгаар хэлэлцэгдэх болсон байна.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ерөнхий сайд болох магадлалтай улстөрчдийн нэг болоод байна. Тэрээр УИХ-д гурав дахиа сонгогдсон. Гэхдээ, сайд болж байгаагүй. Одоо Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг. Асуудалд хүлээцтэй, ултай ханддаг. Туйлшрал багатай гэгддэг. Мөн, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэр утгаараа, намдаа зохих хэмжээний нэр, нөлөөтэй нэгэн юм. Тиймээс, энэ тогтворгүй цаг үед Г.Тэмүүлэн Ерөнхий сайдад тохирох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж буй бололтой.

Тэднээс гадна, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр явна. Түүний хувьд Ерөнхий сайд болох магадлал дээрх гурван эрхмээс нэлээд өндөр байна. Хувь хүнийх нь хувьд яригддаг “жижиг сажиг” асуудалтай. Гэхдээ, УИХ дахь улс төрийн намуудтай учраа олчих хүн нь Д.Амарбаясгалан гэдэгтэй маргах хүн гарахгүй байгаа аж. Харин “...Баялгийн болоод хууль бус хөрөнгийн эзэдтэй яаж учраа олох юм” гэдгийг ярилцах нь МАН-ын Бага хурлын гишүүдийн үүрэг байж мэднэ.

Ийм 3-4 нэр дэвшигчийг МАН-ын Бага хурлын гишүүд ярьж, нэгийг нь Ерөнхий сайд болгохоор байна. Нэг үгээр хэлбэл, Б.Жавхлан уу, Ж.Энхбаяр уу, Н.Учрал уу, Д.Амарбаясгалан уу. Хэн нь вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 106 (7603)

 

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

4 цаг 38 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

13 цаг 11 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

13 цаг 11 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

13 цаг 11 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

13 цаг 11 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Өчигдөр 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин