Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

2025-05-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД


Улс төр буцалж, Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй хэд хонов. Энэ зуурт зарим сайд “…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаа юун” гэдэг шиг шийд гаргаад эхэллээ. Тэр тусмаа, улс орны хамгийн тулгамдсан асуудлаар хариуцлагагүй шийдвэр гаргаад орхиж байх юм. 
Тухайлбал, хотын утаа… Үүнийг үе үеийн төр засаг бүх шатандаа анхаарч, ажиллаж ирсэнтч одоог хүртэл олигтой гарц олж чадаагүй байгаа юм. Арай дөнгүүр нь “…Гэр хорооллын айлуудад сайжруулсан түлш түлүүлж утааг бууруулна” гэдэг шийдэл байсан. Ингээд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш хэмээх хачин сайн нэртэй түлш үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрлэсэн түлшийг нь хотын гэр хорооллынхон зургаан жил түлсэн. Утаа хэвэндээ, харин улсын хэдэн их наяд төгрөг уугиад алга болсон. 
Улмаар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оноос “…Хятадаас бэлэн түлш авчирч түлэх юм бол утаа бодитой буурна” гэж яриад унасан. Тэрээр “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг нь иргэд эсэргүүцсэн. Тэгээд тэр санаагаа татсан. Гэтэл энэ нь саяхнаас дахин яригдаад эхэлсэн. Ярьдаг “ам” нь өөрчлөгдсөн. Энэ яриа Эрчим хүчний сайд биш Хотын удирдлагуудаас гарч ирсэн. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2025 оны тавдугаар сарын 19-ний дугаартаа энэ талаар хөндөж “…“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу” хэмээн нийтэлж байв. Түүнд “…Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна. Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана” гэж бичсэн. Хоёр жил ам дамжуулан яриад байсан хятад түлшний цаад учир ердөө энэ л дээ. 
Тэгвэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сарын 16-нд 13 заалт бүхий 04 тоот тогтоол гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай уг тогтоолын 5-д “…“Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын А/94 дугаарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах,  шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг Хотын удирдлага, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д өгсөн байна. Мөн, ингэж Хятадаас бэлэн түлш импортолж түлүүлэхээс гадна, айл өрхүүдийн гэр, байшинг дулаалах, энэ ажлыг Зэвсэгт хүчин, ҮБХИС, ДХТС-иас хүч дайчлан гүйцэтгүүлэхийг БХЯ, ХЗДХЯ-ны сайд нарт даалгасан байна. 
Эндээс харахад, 2023 онд Б.Чойжилсүрэнг ярьж эхлэхээс жилийн өмнө мэр сэр яригдаж байсан хятад түлшний импорт хөдлөөд эхэлжээ. Тухайн үед энэ нь хэн нэгний бизнес болох тухай ч дуулдаж байсан юм. Гэхдээ, үүний нөгөө талд, Монголоор дүүрэн байгаа хувийн хэвшлүүдийн сайжруулсан түлшний сайн санаачилга яагаад ч төрийн чихэнд хүрч, нүдэнд харагддаггүй нь хэвээр үлдэхээр болж байна. Бүр цаад талд нь, “Тавантолгой түлш” ХХК-ийг татан буулгах замаар өнгөрсөн зургаан жилд үр дүнгүй цацаж, зарим хэсэг нь хууль хяналтынхны анхааралд хүрээд байгах хэдэн их наяд төгрөгийн булхайг “булах” арга ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа, С.Одонтуяа “…Сайдаасаа нэгэнт бууж магадгүй” гээд дээрээс ирсэн зариа даалгаврын дагуу “…Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруул” гэсэн үүрэг, чиглэлийг үйлдсэн байж мэдэх юм. Ер нь тэгээд, “…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг бас бий дээ?!

Иргэнэн. Ахмад
Манай ШУА- ХИМИ,ХИМИ ТЁХНОЛОГИЙН хүрээлэнгийн эрдэмтэд болон лабораторийг н түшиглэж судалгаа туршилт хийх хэрэгтэй. Өөрсдийн хүч боломжийг ашиглахгүй гаднынханд найр та даг хуучин үзэл бодлоо өөрчлөөч. УИХд ШУА н төлөөлөл сууж л байгаа. Ийм асуудалд яагаад дуугүй суудаг н бас хачирхалтай.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21