Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болжээ

2025-05-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болов.  Хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг  хэлэлцэн сайд нарын 100 хувийн саналаар дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.  Улмаар өчигдөр үдээс хойш тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн мэдээлэл байна.  Уг тогтоолд хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ, 14 мега төслийг хэрэгжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” гэжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх даваа гарагт хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх товтой байна. 

МАН өнгөрсөн долоо хоногт хийсэн Бага хурлаараа хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчнийг гаргана гэвэл чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэж Бага хурал дээрээ мэдэгдсэн байдаг. Улмаар Засгийн газраас тогтоолын төсөл боловсруулан УИХ-д хүргүүлснээр энэ Засгийн газрын газрын хувь заяаг парламент дэнслэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. 

Засгийн газраас гаргасан албан мэдээнд “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. 

Мөн энэхүү үйл явдалтай холбоотойгоор хараат бус, мэргэжлийн 25 редакц нэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардсан билээ. Тэгвэл хэвлэлүүдийн тавьсан шаардлагын хариуг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өглөө. ЗГХЭГ-аас ирүүлсэн шаардлагын хариуд “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдын зүгээс “Итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-аас Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайдаас хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгөхөөр мэдэгдсэнийг уламжилж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 101 (7598)

 

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Уржигдар 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Уржигдар 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Уржигдар 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Уржигдар 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

2026-08-27
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

2026-08-27
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

2026-08-27