Барилгын компаниуд дахин шаардлагад хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

2025-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЮУНЖАРГАЛ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо, Сэлбэ дэд төвийн барилга орон сууцны тендерт 15 хятад компани орохоор болсныг эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт болон эрх бүхий 14 албан тушаалтанд шаардлага хүргүүлжээ. Гэвч зөвхөн гурван субьектээс хариу ирсэн талаар мэдээллээ.

МБНХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Сэлбийн байгууламжийг Монгол барилгачид хийж чадна гэдэгтээ итгэж байгаа. Бид ирээдүйдээ эзэн нь баймаар байна. Дараагийн үеийн барилгын бизнес эрхлэгчиддээ орон зай үлдээмээр байна. Хятадууд биш Монгол барилгачин залуучууддаа орон зайг үлдээхийн тулд бид ингэж явж байна” хэмээсэн юм.

Мөн Сэлбэ дэд төвийн тендерийн нэг, хоёр дугаар багцийн гэрээг цуцлуулах, Сэлбэ дэд төвийн тендерийн гурав, дөрөвдүгээр багцийн тендерт гадаадийн компани оролцох нөхцөлийг хаах, Сэлбэ дэд төвийн тендерийн гурав, дөрөвдүгээр багцийн тендерийн бичиг баримтад заасан өндөр шалгууруудыг мэргэжлийн албуудтай болон барилгачидтай зөвшилцөн бууруулж, Монгол аж ахуй нэгжүүдийн оролцох боломжийг төрийн бодлогоор дэмжих гэсэн гурван шаардлагийг хүргүүлж байгаа аж. Иймд 48 цагийн дотор хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжин жагсаал, эсэргүүцэл, өлсгөлөн зарлах гэж буйгаа хэллээ.

Эх сурвалж: zms.mn

Барилгаа цагт нь ашиглалтанд оруулдаггүй хамаг мөнгийг нь элдэв зүйлсд үрэн таран хийж идэж ууж дуусгадаг захиалагчидаа хэдэн жилээр нь хохироодог компаниуд маш их байгаа цаг үед хэн ч та нарын үгийг сонсохгүйээ
Битгий донгос. Ёстой алж өгнө биз. Талыг нь идээд талаар нь хийхээр ямар юм босох вэ??? Тэр өдөртөө нурж унана биз
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 19 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 32 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06