“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

2025-05-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн стандартын хэрэгжилт, эрүүл ахуйн талаар тандалт судалгаа хийж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал, Анагаах ухааны доктор О.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа. 

 

-ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт эрүүл ахуйн тандалт судалгаа ямар үе шаттай, хэрхэн явагдаж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль 2020 онд батлагдсан.

Үүнтэй уялдуулан  Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/59 дүгээр тушаал гарч хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн зарчим, эрүүл ахуйн шаардлагыг тусгасан байдаг. УИХ-ын Тамгын газраас 2023 онд хуулийн хэрэгжилтийг үнэлэхэд хангалтгүй гэж гарсан байдаг. Тэгэхээр цаашдаа энэ хуулийн хэрэгжилтийг яаж сайжруулах вэ гэдгийг бодлогын түвшинд ярьж байгаа болов уу. Харин манай  Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ иргэн ААН-ээс ирүүлсэн дээжийг шинжлэхээс гадна тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах чиг үүрэгтэй. Мөн үндэсний лавлагаа лабораторийн чиг үүргийн дагуу маргаан таслах, магадлан шинжилгээ хийх чиг үүргээр ажилладаг. Энэ хүрээндээ Шадар сайд С.Амарсайханы батлагдсан хяналт шалгалтын ажлын хэсэгт ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн тандалт судалгаа хийж байна. Мөн чихэрлэг ундааны сахарын агууламж, найрлагад, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд пестицидын үлдэгдлийн тандалт судалгаа хийхээр хяналт, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байна.

-Тандалт судалгааг хэр өргөн хүрээнд хийж байна. Судалгааны үр дүн ямар гарч байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар 36-н ЕБС-д сургуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тандалт судалгаа хийсэн байна. Ингэхдээ Улаанбаатар хотоос 25 сургууль, долоон аймгаас 11 сургуульд хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим сургуулийн үр дүн гарсан. Тодруулбал, хоолны дээжийн 39.6 хувьд бичил биетний бохирдолтой байгаа нь хоол хүнсээр дамжих халдварт өвчинд өртөх эрсдэлтэй гэсэн үг юм. Ингэхээр эрүүл ахуйн шаардлагыг цаашид хэрхэн, яаж хангах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Хүнсний баталгаат байдал, аюулгүй байдал гэдэг манай улсын хувьд нэгдүгээрт тогтолцооны асуудал болоод байна. Хүнс бол нялх балчраас эхлээд Монгол Улсын 3.5 сая иргэний өдөр тутмын хэрэглээ. Тиймээс эрүүл байх ёстой. Гэтэл бид түүний аюулгүй байдлын тогтолцоонд анхаарч, урьдчилан сэргийлж чадаж байна уу гэхээр хангалтгүй байна. Үүнийг сайжруулахын тулд төрийн байгууллагууд бодлогын түвшинд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн УИХ-ын гишүүнээр ахлуулсан Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стан­­­дарт эрүүл ахуйн шаардлага хан­галтгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна. Эрүүл, аюулгүй бай­хын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Олон улсын байгууллагуудаас манай хүнсний аюулгүй байдлын тогтолцооны одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм журмыг хангалттай байна. Гагцхүү хэрэгжих шатандаа анхаарч чаддаггүй юм байна гэдэг. Тэр дундаа дэлгүүрийн лангуунаас иргэдийн гарт хүрэх тэр үе шатад стандартын хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарах хэрэгтэй. Бидний эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь зөвхөн нэг төрийн байгууллага, нэг сайдын эрхлэх асуудал биш юм. Энэ бол олон тогтолцооны нэгдмэл асуудал. Жишээлбэл, хүнс гэдэг хөрснөөсөө эрүүл ургаж байх ёстой. Тэгэхээр хөрс нь байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн салбартай холбогдоно. Цаашлаад нянгийн бохирдолтой юу, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх үү гэдэг нь эрүүл мэндийн салбарын асуудал болдог. Ингэхээр хүнсний тогтолцоо гэдэг нь олон төрийн байгууллагын оролцоог хангадаг. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үүнийг сайжруулах арга хэмжээнүүд авах нь зүйтэй. Эдгээрээс гадна иргэдийн оролцоо, шаардлага чухал билээ. Жишээ нь: хадгалалтын горим хангасан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагаа иргэд дэлгүүрт, дэлгүүр нь аж ахуй нэгжид тавьдаг тогтолцоо сайжраад ирвэл хүнсний аюулгүй байдал сайжрах бүрэн боломжтой. Үүнийг сайжруулахын тулд бүх төр­лийн стандартыг сайжруулж, иргэддээ стан­дартын тухай мэдлэг олгох хэрэгтэй.

-Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлчилгээний газрууд юун дээрээ хамгийн их алдсаны үндсэн дээр 39.6 хувьд эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх үр дүн гарав?

-Нэгдүгээрт хүнсний бүтээгдэхүүн түүхий эд нь чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй. Хоёрдугаарт технологийн урсгалын дагуу боловсруулалт хийх ёстой.  Үүний дараа хоолыг  тасалгааны температурт хамгийн бага хугацаандаа 2 цаг хүртэл хадгалах зохимжтой, түүнээс олон цаг хадгалбал бичил биетний тоо өсөж,  хоол боловсруулах замын өвчлөл үүсэх эрсдэлтэй. Мөн түүхий эдийн хадгалалт чухал. Гэтэл сургуулиудад түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах, шаардлага хангасан өрөө болон хөргүүр байхгүй байна. Түүхий эд шаардлага хангахгүйгээс бичил биетний бохирдол хоолонд үүсэж, хоолны эрүүл ахуй чанарт нөлөөлөх бөгөөд цаашлаад шим тэжээлийн асуудал хөндөгдөнө. Бидний идэж буй хүнс эрүүл аюулгүй байхаас гадна шим тэжээлтэй байх ёстой. Шим тэжээлийг хүний насны онцлогт тохируулан ДЭМБ зөвлөмж  байдаг бөгөөд тандалтад хамруулсан 30 гаруй сургуулиасаа 30 гаруй хоолны дээж авсан. Тэр дээжээс эрүүл ахуй, бичил биетний бохирдлыг шинжлэхээс гадна шим тэжээл нь хүүхдийн авах ёстой хэмжээнд тохирч байна уу гэдгийг мөн судалж байна. Энэ ажлын хэсгийн тайланг энэ сарын 31-нээс өмнө Шадар Сайд С.Амарсайханд танилцуулна.

-Манай улсад хүнсний технологи, эрүүл ахуйн ямар стандартууд байдаг вэ?

-Монгол Улсад 6800 гаруй стандарт байдгийн 650 гаруй нь хүнсний чиглэлд хамаарна. Үүний 80-аад хувь нь хүнсний технологи, 20-оод хувь нь эрүүл ахуй, халдвар хамгааллын стандартууд байна. Тиймээс цаашид үйлдвэрлэгчээс иргэн,  хэрэглэгчийн гарт аюулгүй очих хүртэлх бүх үе шатыг стандартжуулаад түүнийгээ 100 хувь мөрддөг тогтолцоо манай улсад шаардлагатай. Бидэнд хуулиас илүү бүх нийтээр дагаж мөрдөх стандарт чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 100 (7597)

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

3 цаг 18 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

5 цаг 21 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

5 цаг 27 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

5 цаг 29 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

5 цаг 30 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

5 цаг 31 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

5 цаг 32 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

5 цаг 33 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

5 цаг 35 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

5 цаг 37 мин