Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

2025-05-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.  Үүнтэй холбоотойгоор хэн, ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе. 

-1990 онд АНУ-ын хоёр намын системийг хуулаад шулуухан хэлэхэд улсаараа популизмд орж, нэг нь эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар байгаад том төслүүдээ ч хэрэгжүүлж чадахгүй, нэг нэгэндээ дэгээ тавьж ирсэн .2023 онд бид Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, баруун Европын загварыг авсан. Тэр нь бол Германы загвар.Яагаад тэр загварыг авсан гэхээр хоёр намын систем чинь буцаад нэг намын  систем рүү ороод байна. Нэг нэгэндээ дэгээ тавьж ажил хийлгэдэггүй юм байна. Жагсаад байдаг юм  байна. Буруу ч бай, зөв ч бай бүх асуудлаар гүтгэж харлуулаад байхаар ажил явдаггүй, Засгийн газар 1.5-1.8 жил ажиллаад ажил явдаггүй юм байна гэж Германы буюу баруун Европын парламентын загварыг авсан. Ингээд бид хамтарсан Засгийн газар дандаа байх боломжтой юм байна, ингэж байж цөөхөн монголчууд асуудлаа шийдэж чадна. Өчигдөр л гэхэд Монгол Улс 75 жилийн түүхэнд хоёр дахь хил холболт буюу Гашуунсухайтын асуудлыг явуулж чадлаа. 75 жил гэдэг бол маш харамсалтай. Социализмын үед хийж чадаагүй, 1990-ээд оноос хойш ч хийж чадаагүй. Үр дүнд 60 тэрбумын орлогоо алдсан. Энэ бол бага тоо биш маш их хэмжээний алдагдал.Гэтэл энэ том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна. Т.Доржханд гэдэг хүн худал хэлж, хулгай хийх гэж Засгийн газарт ороогүй. Эрх мэдэл байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд эрх мэдэл байхгүй. Монгол Улс ардчилсан орон мөн ч гэсэн иргэд ингэж болохгүй. Орлогоо нотло гэдэг зүйл ардчилсан улсад байх зүйл. Гэхдээ  Монгол Улсад асар том эдийн засгийн асуудал яригдаж байхад ийм зүйл хийж, хов жив хөөх нь зохисгүй.Энэ бол саармагжуулах үйл явц. Маш буруу. Бидэнд эрх ашгийн эрэмбэ чухал. Мега төслүүд хэрэгжих болохоор л эсэргүүцэгчид гараад ирдэг. Хил холболт, мега төслүүд хэрэгжих гэхээр л орлогоо нотло зэрэг хов жив гарч ирэх тохиолдол нь өөрөө сонин байна. Том төслүүд яригдахаар л Засгийн газар огцор гэдэг. Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худал ярих хүн биш. Том төслүүд хөдөлж, бүтээн байгуулалт эхлэх үеэр огцруулах жагсаал болдог нь тохиолдол биш.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 92 (7589)

 

1990 онд сорос ялж дэлхийд капитализм ялж дэлхий нэг туйлт болсон. Ноён сорос нь ижил хүйстэн лгбт дэмждэг. Өнгөт хувьсгал гаргаж бусад улсыг эрхшээлдээ оруулж дэлхийн засгийн газрыг байгуулах зорилготой. Америкчууд 100 сая индианчуудыг өвчнөөр хомроглон устгаж цөөлж америкийн нэгдсэн улсыг байгуулсан. Америк барууныхан буурай орны асуудалд хөндлөнгөөс оролцдог бузрууд.
Ддд
Энэ халтар царайт юм юм руу үсчээд том2 юм ярихын.өөрсдий нь эсэргүүцээд байгаа хүчин,хүмүүсээ зоригтой ил зарлаад яриач!!!!шинэ үёийн хулгайч нар шүү
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21