“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

2025-05-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.

Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ” гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 20255 оны хоёрдугаар сарын 256-нд мэдээлсэн.

Мөн, өнгөрсөн долоо хоногт “…Засгийн газраас тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа буюу 48 хоног өнгөрч байна.

Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Үүнийгээ маргааш УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ.

Тавантолгой нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх “Энержи ресурс” компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий. Монгол төрийн шийдвэр Монгол хүний төлөө байх ёстой. УИХ болон түүний гишүүд, олон нийтийн дэмжлэгээр энэхүү асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм. Гэхдээ, сайд О.Алтангэрэл дээрх хоёр боть эмхэтгэлээ маргааш нь бус Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн өмнөхөн тараажээ. Тэгвэл, үүнд “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал уурлаж, зарим сайд руу утас цохиж бухимдлаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 92 (7589)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21