Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

2025-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УРТНАСАН

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тус хурлаар барилгын салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг барилгачдын VII их хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэв.  Энэ талаар МНБ холбооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар: “Энэхүү хэвлэлийн хурлаар дамжуулан 2025 оны тавдугаар сарын 19-нд Монголын барилгачдын их хурал, Барилгын салбарт шинэ 100 жил гэх нэртэй их хурлаа хийхээ зарлаж байна. Монголын барилгачдын нэгдсэн холбоо 1990 оны зургаадугаар сарын 23-нд анхны их хурлаа хийж үүсгэн байгуулагдсан монголын ардчилалтай зэрэгцэж төрсөн байгууллага. 2021 онд болох байсан VII их хурал цар тахлын улмаас хурал хойшлогдсон. Тус хуралд барилгын салбарын бүх төлөөлөл хамрагдан оролцдог уламжлалтай. Өмнөх хурлууд 600-800 гаруй хүний ирцтэйгээр хийгдэж байсан. Одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 620-иод барилгын салбарын төлөөллийнхний бүртгэлийг хийсэн байна. Мөн монголын барилгачдын нэгдсэн холбоотой хамран ажилладаг 12 төрийн бус байгууллага хурлын урилгыг тарааж ажиллана.

VII их хурлыг хууль эрх зүйн орчны шинэчлэл, эдийн засгийн шинэчлэл, шинэчлэлийн шинэ зуун гэсэн гурван агуулга дээр тулгуурлаж хийнэ. 2016 оноос хойш барилгын салбарын хуулиуд шинэчлэгдээд явж байгаа энэ үед монголын барилгачид, төрийн бус байгууллага дүрэм журмаа алдаагүй биелүүлж өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчноо таатай болгох тал дээр анхаарч ажиллана. Мөн бид зах зээлийн эдийн засагт шилжээд 35 жил болсон ч барилгын төсөв өртөг коммунизмын үеийнхээр явсаар байна. Тендэрийн буюу цүнхний компаниудыг барилгын зах зээлээс яаж гаргах вэ, барилгын салбарын нэр хүндийг яаж өсгөх вэ зэрэг асуудлуудыг хурлаар хэлэлцэнэ” гэв.

Эх сурвалж: zms.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06