Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

2025-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УРТНАСАН

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Дээрх хурлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Батялалт “Төрийн эрх мэдэлд очсон хүмүүс ард түмний төлөө гэхээс илүүтэйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авлигатай тэмцэх газар очих асуудлууд байнга үүсгэдэг. Нэгэнт тодорхой болчихсон хулгай луйвар гэх мэтийг үйлдэж төрийн албанд шунахай сэтгэлээр очдог гэмт бүлэглэлийн хэмжээнд зохион байгуулагдсан улс төрийн намуудаас хэрхэн салах вэ, яаж өөрийн улсад шударгаар амьдрах вэ гэдгийг шийдэх ганц шийдэл нь төрийн үйл ажиллагаанд тавих хяналтын механизмыг бий болгох юм. Хорь гаран удаа ерөнхий сайд дарга нараа сольсон боловч нийгмийн асуудал улам хурцадлаа. Бидний хамтын амьдрал өдөр өдрөөр муудаж байгааг нийтээрээ шүүмжлээд өнгөрөх биш тухайн асуудлыг сууриар нь өөрчлөх ёстой. Бид хулгайчидтайгаа тэмцэж салах зорилгоор сайн дурын хяналтын байгууллагыг байгуулахаар зорьж байна. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд гурван төрлийн хяналт тавина. Түүнд ёс зүйн хяналт, мэргэжлийн ур чадвар (тухайн албандаа тэнцэж байна уу үгүй юу) мөн төсвийн хөрөнгө мөнгийг зөв зохистой зарцуулж байгаа эсэхт хяналт тавих багтана.

Хяналтын байгууллагыг байгуулснаар төрийн албанд хулгай хийхээр очиж буй этгээдүүд багасна. Ашиг олох сэдлээр улс төрийн эрх мэдэлд хандаад байгааг үндсээр нь өөрчлөх нь зүйтэй. Хяналт тавих үйл ажиллагаанд монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудыг эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Хяналттай хариуцлагатай нийгмийг бүрдүүлснээр төрийн албан хаагчдаа иргэд нь хардаж сэрдэхгүй, төрийн албан хаагчид ард иргэдээ басамжилж доромжлохгүйгээр ажиллах юм” гэв.

Энэхүү сайн дурын хяналтын үйл ажиллагаанд ард иргэд чөлөөтэй оролцох боломжтой ба улсын хэмжээнд байгаа 200 гаруй мянган төрийн албан хаагчдын хэчнээн хувь нь үндсэн хуулийн болон хүний эрхийн талаарх мэдлэгтэйд хяналт хийх боломжтойг тус хурлаар тодотгон хэллээ.

ТҮЦ эрхлэгчдийн төлөөллөөс “Бид эрх зөрчигдөж байгаа асуудлаараа дөрөвдүгээр сарын 19-нд “Иргэдийн шударга шүүх” ТББ-д хандсан. Ингэснээр хүний эрхийн комиссоос хүний эрх зөрчигдөж байгаа гэдгээ тодорхойлуулсан. Энэ үйл явдлаас хяналтын байгууллагатай байх ёстой юм байна гэсэн ойлголтыг мөн авсан юм. Хүн хүний эрх болон Үндсэн хуулиа мэдэхгүй байснаар алхам тутамдаа эрхээ зөрчүүлж амьдардаг. Үүнд хяналт тавьдаг байгууллага заавал байх ёстой гэж иргэн хүнийхээ хувьд үзсэн. Тиймээс ард түмний хяналтын хороог байгуулж, тодорхой мэдээллүүдийг цуглуулж хүний эрх, хууль зөрчих боломжийг олгохгүй байснаар шударга бус хүмүүс төрийн мист рүү зүтгэхгүй байх давуу талыг үүсгэнэ” гэж өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Эх сурвалж: zms.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06