С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

2025-05-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, “...Төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал” гэдгийг анхаарууллаа” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Үүгээр, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын ажил эхлэх тов гарсан. “...Бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэдэг бол “...Төсөл хөдөлчихлөө, одоо зогсоох аргагүй” гэсэн үг. Ер нь бол, энэ төсөл сүүлийн хоёр жилд, тэр дундаа сүүлийн зургаан сарын турш Засгийн газрыг “балбасан” гол шалтгаан болоод байсан юм.

Хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны чуулган дээр хүний уур хүрэхээр “хэцүү” үгнүүд хэлсэн. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад “...Баярцогт даргад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэсэн. Мөн “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийг удирдсан ЗХЖШ-ын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга асан, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Жаргалсайханы “…Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын эмэгтэй гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй” гэсэнд “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай.  УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх. Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн юм.

Гурав. Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын ажил эхлэх болсонтой холбоотой юу, эсвэл Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулган дээр “...Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон уу, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс гэр бүл рүү нь дайраад эхэллээ. Тодруулбал, дээрх хоёр үйл явдалтай холбоотойгоор “…Тавантолгойд санаархагчид сүүлийн сумаа тавьж байна уу”, мөн “…С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү” гэж хоёр асуулт зэрэгцэж тавигдав. Гэхдээ зарим нь, “…Эдгээр нь нэг үндэстэй” гэж байх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 89 (7586)

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21