Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

2025-05-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу” гэж бодогдох юм. Сүүлийн үед Хотын захиргааны Тамгын дарга Д.Амгаланг ажаад байхад яг ингэж бодогддог болов.

Хавар болж, бүтээн байгуулалтын улирал ирэхтэй зэрэгцээд Хотын захиргааны Тамгын дарга Д.Амгалангийн нураан буулгах ажиллагаа эхэллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд Сүхбаатар дүүргийн нутагт Дашчойлин хийдийн ард байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмийн үйлдвэрийг нураасан. Мөн Сүхбаатар үүрэгт Ленин клубын залгаа баригдаж байсан барилгыг нураав. Цагдаа нарыг дагуулж очоод л нураагаад байх юм. Хамгийн гол нь, эдгээр нураасан барилгын эзэд нь машид гомдолтой үлдэж байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмийн үйлдвэрийг л гэхэд Дээд шүүхийн шийдвэрээр менежментийн хувьчлалыг дүгнэж хаасны дараа хэрхэхийг шийдэх байжээ. Энэ талаар Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нь “…Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох Дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэртэй. Гэтэл Д.Амгалан “…Танай үйл ажиллагаа бүгд хууль бус байсан” гэж худлаа ярьж, олон телевизээр цацаж, түүнийг нь сошиал троллууд идэвхтэй түгээж байна. Цагдаагаар хамгаалуулан, хамгаалалтын албаныхантай нийлээд дайраад байгаа энэ бусармаг үйл явдалтай эмч эмнэлгийн ажилтан эмчлүүлэгчид эсэргүүцсэн боловч, хүчинд автаж, өвчтөнүүд эмчлүүлэх эмнэлэггүй, уух эмгүй хохирч, эмч ажилчид ялтан мэт хөөгдөж туугдаж явна” гэв. Ленин клубын залгаа барилга ч гэсэн аль 2020 онд 2.3 орчим тэрбум төгрөг зарцуулаад барьчихсан. Түүнээс хойш тодорхойгүй байдлаар барилгын ажлыг нь явуулахгүй байж байгаад сая нураасан. Мөн л бүх зөвшөөрөл, шийдвэр нь хууль ёсны бөгөө шүүхийн шийдвэртэй юм байна. Барилгын эзэд “…Нийслэлийн зүгээс иргэдэд хууль бус газар, нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барилга гэж ойлгуулаад байна. Гэтэл бидэнд бүхий л албан ёсны бичиг баримт байна. Энэ газрыг буулгахад 1.3 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Хүний эд хөрөнгийг дураараа сүйтгэж болох юм уу. Аливаа маргаантай асуудал шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Шүүх шийдтэл энд хэн ч гар хүрч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэж байна.

Жилийн өмнө, өдийд Сэлбэ голын эрэг дагуу баригдсан S-Outlet дэлгүүрийг нурааж байв. “...Өмнөх жил үер болсон нь энэ дэлгүүртэй холбоотой” гээд нийтээр үзчихсэн байсан. Зөвхөн тэр дэлгүүр биш “Шунхлай” ШТС, хамгийн гол нь “Акуа гарден” буюу “Авлигал хороолол” байсан юм. Энэ гурваас S-Outlet дэлгүүр, “Шунхлай” ШТС хоёрыг нураасан. Харин “Авлигал хороолол”-ыг яаж ч чадалгүй үлдээсэн. Одоо бараг ашиглалтад ороод эхлэв үү, яаж байна вэ. Үнэхээр хууль дүрэм мөрдүүлэхийн тулд нурааж буулгахдаа тулж байгаа бол Хотын захиргаа хамгийн түрүүнд “Авлигал” хорооллоо нураах ёстой. Чаддаг юм бол Д.Амгалангаар нураалгаач. Тэртэй тэргүй ирэх сонгуультай тулаад ирэхэд “...“Авлигал” хорооллоо яасан бэ” гээд ам асууж л таарна даа, хотын иргэд?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 89 (7586)

 

 

Хууль зөрчөөд л хүн гүтгээд л нураагаад нураагаад л явчихдаг насс н
Нураах ёстой бол нураах нь зүй ёсны асуудал. Чиний эрх ашиг хөгдөгдөвүү???? Хууль журамын дагуу амьдарч ажиллаж сур. Бас түүнийг сахин мөрдөж биелүүлж бай. Тэгвэл юм хумаа нураалгахгүй сэтгэл түвшин амьдарч сурна
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21