Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

2025-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү Роберт Кеннедигийн амийг хөнөөсөнтэй холбоотой 60 мянган хуудас баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргажээ. Материалуудыг АНУ-ын Үндэсний архивын сайтад байршуулсан байна. Үүнээс өмнө 2025 оны тавдугаар сарын 8-ны пүрэв гарагт ТАСС мэдээлснээр энэ хэргийн талаар ердөө 10 мянган баримт бичиг нийтлэгдсэн байсан юм.

 

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард "60,000 гаруй баримт бичгийг олж, нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор цахимжуулсан. Эдгээр материалыг нийтэлсэн нь үнэнийг олж тогтоох, ил тод байдлыг дээд зэргээр хангахад чухал алхам боллоо" гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан бичжээ.

Холбооны хуулийн дагуу гаргасан ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь насыг хөнөөсөн тухай материалуудаас ялгаатай нь Роберт Кеннедигийн амийг хөнөөсөн тухай баримтууд нь холбооны Засгийн газрын янз бүрийн архивт хадгалагдаж байсан бөгөөд өнөөг хүртэл олон нийтэд ил болоогүй байв. Нууцлагдаагүй баримт бичигт Холбооны мөрдөх товчооны удирдлагууд, хууль сахиулах байгууллагын санамж бичиг, мөрдөн байцаалтын явц болон бусад үнэ цэнтэй мэдээлэл багтана.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жон, Роберт Кеннеди, Нобелийн энх тайвны шагналт Мартин Лютер Кинг нарын аллагатай холбоотой нууц материалыг задруулах тушаалд гарын үсэг зурсны дараа уг баримт бичгүүдийг нийтлэх боломжтой болсон. Одоогийн байдлаар архивын 5 сая орчим хуудасны 99 хувь нь нууцын зэрэглэлээс гарсан байна.

Сенатор Роберт Кеннеди 1968 оны зургадугаар сарын 5-нд Калифорни дахь Ардчилсан намын анхан шатны сонгуульд ялалт байгуулсны дараахан алагдсан юм. Энэ хэргийнхээ төлөө Палестин Сирхан Сирханыг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бөгөөд тэр одоо ч ял эдэлж байгаа юм. Ял шийтгүүлсэн эр өдгөө 81 настай.

Эх сурвалж: polit.mn

 

Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

4 цаг 56 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

4 цаг 56 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

4 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

4 цаг 56 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17