Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

2025-05-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээр ордын Тавантолгойгоос бусад ордын лицензийг тухайн үеийн АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын алба 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон байдаг. Харин Тавантолгойн бүлэг ордын солбицол бүхий газрыг Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний тушаалаар Тус 287А дугаар бүхий лицензийн талбайг зургаан сарын хугацаатай нөөцөд авсугай” гэсэн тушаалыг гаргасан.

Тэгвэл, энэхүү нөөцөд авсан газарт “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албанд хандсан. Тус албаны мэргэжилтэн “...Энэ чинь нөөцөд авсан газартай давхцаж байна” гэж тэмдэглээд, хариуг нь “Энержи ресурс” ХХК-д илгээжээ. Гэтэл АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.Занашир 2006 оны наймдугаар сарын 28-нд Тавантолгойн ордын солбицол бүхий газар дахь давхацлыг арилгах шийдвэр гаргаж, улмаар “Энержи ресурс” ХХК-д 2135 га газарт ашиглалтын лиценз олгосон байна. Үүнийг нь Аудитын байгууллагаас “...Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдлд хүсэлт гаргасан газрыг олгосхоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Тиймээс “Энержи ресурс” ХХК-д олгосон 11943А дугаартай лицензийн газарт уг хуулийн 45.4-т заасны дагуу өөрчлөлт оруулж хууль нийцүүлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Түүнчлэн УМХГ-ын Геологи, уул уурхайн албаны шалгалтаар 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд “...Аудитын дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалтыг дахин хийх шаардлагатай” гэжээ.

Үүнээс гадна, “Энержи ресурс” ХХК нь Тавантолгойн лицензийн газраас 101 га газрыг “Дайцику” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын албаны 2006 оны есдүгээр сарын 1-ний 891 тоот шийдвэрээр шилжүүлжээ. Энэхүү “Энержи ресурс” ХХКийн эзэмшиж буй Тавантолгойн лицензийн газар болон тэндээс 101 га газрыг “Дайцику” ХХК-д шилжүүлснийг Аудитаас “...Хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн байгаа юм.

УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “…Тавантолгойн ордод өнөөдрийн мөнгөнд шилжүүлж тооцвол төрийн төсвөөс 100-аад сая доллараар хайгуул хийсэн. Тэр талбай дээр хайгуулын лиценз авчихсан. Үүнийг шударга асуудал гэж үзэж байна уу” гэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Лу.Гантөмөр “…1997 оны хуулийг шударга байсан уу, шударга биш байсан уу гэдэг асуулт тавьж байна л даа. Би 1997 оны тухайн үеийн нөхцөл байдалд тааруулсан хуулийг тухайн үеийн УИХ гаргасан болов уу л гэж бодож байгаа юм. Харин стратегийн орд гэдэг нэр томъёог ашиглаж, төрийн оролцож буцаж уул уурхайн салбарт хүчтэй байр суурийг бий болго гэдэг хандлага 2005 оноос явсан. Талийгаач О.Энхсайхан гишүүн анхны санаачилгыг гаргаж байсан. Тийм болохоор бид бол 2006 онд гаргасан хуулин дээрээ хариуцлага хүлээж, асуудлуудаа шийдэж явах ёстой. Мэдээж хэрэг, хувийн хэвшлүүдэд олгосон лицензүүдийг цаашид яах вэ гэдэг асуудлыг нэлээн ул суурьтай ярих л хэрэгтэй” гэсэн байна.

Мөн УИХ-ын 2008 оны нэгдүгээр сарын 11-ний нэгдсэн хуралдаанаар дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “…“Дайцику” гээд компанид өгсөн лицензийг та яаж байна вэ. Төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон юм бол яагаад улс эзэмшиж болохгүй байгаад байгаа юм бэ” гэхэд Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү “…Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа “Энержи ресурс” компанитай хэлэлцээ хийгээд явж байна. Засгийн газар ямар нэгэн гаднын байгууллага, эсвэл бүлэг компани хүмүүсийн нөлөөтэйгээр энэ асуудлыг авч үзэхгүй, бие дааж дангаараа тодорхойлъё гэж байгаа. Үүний дараа хөрөнгө оруулагчдын оролцоог ямар байх вэ, ямар нөхцөл байдалтай байх вэ гэдгийг нь тодорхойлж өгөх ёстой. Энэ бүний дараа л энэ асуудлыг ярих ёстой. Ийм байр сууринаас хандсан. Тэр дотор “Дайцику” гэдэг компани, хажууд нь хоёр жижигхэн компанийн талбайн лиценз бий. Нэгэнт л Тавантолгойн орд газрын лицензийг бүхэлд нь эргүүлэн татах асуудлыг ярьж байгаа учраас энэ нь зарчмаараа явагдах ёстой” гэж хариулсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21