АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

2025-05-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БАЯР

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз. Учир нь, АН том нам л даа. Харамсалтай нь, “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” хэмээх албан бус тодорхойлолтоос энэ намын УИХ дахь бүлэг албан ёсоор татгалзчихав бололтой. Үйлийн сэдэл нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад “…За, Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон. Үүнд дөрөөлсөн АН-ын бүлгийн улс төр нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах буюу завсарлага авах болоод явчихав. Гэтэл УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах эрхтэй” гэдгийг заагаад өгчихсөн. Завсарлага авах гэдэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байх учиртай юм шүү дээ. Тиймээс ачигдрийн чуулган дээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэх байсан гурван асуудлаас завсарлага авчихлаа. Нэгэнт “…Бүлгийн шийдвэр” гээд баахан бужигнуулчихсан, бантсан ч биз. Гүрийсээр байгаад бүлэгтээ завсарлага авчихсан.

Гэхдээ энэ ямар хор уршигтай О.Цогтгэрэл одоохондоо ойлгохгүй байх шиг байна. Энэ удаагийн улс төрд ах нараасаа зөвлөгөө тусламж авалгүй л туучих шиг боллоо. “…Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг дээ. Ах нар нь цагтаа арай өндөр түвшний асуудлаар яг ийм улс төр хийж байсан түүх бий.

Одоогоос 18 жилийн өмнө, 2007 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөл хугацаагүй завсарлага авч байв. Шалтгаан нь, Ц.Нямдоржийн хэлсэн “АН” гэдэг хоёр үгтэй холбоотой байж таарсан. Учир нь тус чуулганы өмнөх өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж “…Төрийн эрх ашиг шаардвал зарим хүний бодсоноос өөр шийдвэр гаргаж чадна шүү” гэчихсэн. Яг үнэндээ ингэж хэлснийх нь араас Н.Батбаяр нарын гишүүд лавлаж, шалж асуусаар Ц.Нямдоржоос “АН-ынханд хандсан” үг унагааж чадсан байдаг. Түүнээс “…АН-ыг хүндэтгэдэг ч улс төрийн тооцоо бий” гээд хэлүүлчихсэн. Ингээд түүнд дөрөөлж улс төр хийсэн хэрэг л дээ. Тэгээд “…Ц.Нямдорж энэ үгнийхээ төлөө уучлалт гуйтал чуулганд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Тухайн үед хаврын чуулган эхлээд хоёр сар болж, 30 гаруй хууль хэлэлцэж, батлахаас ганцхан Ойн тухай хуулийн ард л гараад байсан юм. Тиймээс АН-ын энэ үйлдэл тухайн үедээ бас л шүүмжлэлд өртөж байв. Гэвч, өнөөдрийн АН-ын бүлгийн улс төртэй харьцуулалтгүй л дээ.

Ер нь бол, баасан гаригийн хуралдаан дээр болсон “…За, Баярцогт даргад хариулъя” гэдэг бол УИХ-ын хоёр гишүүний хооронд болсон яриа ч гэсэн болно. Л.Оюун-Эрдэнэ бол 2024 онын сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын тухай хуулийн 41.2-т “…Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Үүнийг манайхан товчлоод “…УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” гэчихдэг. Аль ч агуулгаараа, АН-ын бүлэг ажил хаях хэмжээний улс төр хийх шалтгаан байтугай шалтаг ч байхгүй юм, уг нь.

Хэрвээ, энэ явдлыг улстөржүүлэн үргэлжлүүллээ ч Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа хоёрын л асуудлаараа дуусна.

Ер нь тэгээд манай УИХ-ын гишүүдийн дунд бие биеэсээ уучлал гуйх хэмжээний байтугай хэн хэн нь Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хэмжээний зөрчилдөөн гарсаар ирсэн. Хэрүүл, зодоон, салаавч гээд эрхэм гишүүд “хүний ёс”-оор муудалцана, бас. Хамгийн сүүлд, одоо энэ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн оролцсон зодоон Төрийн ордонд болж байв.

2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байж л дээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн явж орсон байгаа юм. Тэгэхэд нь О.Цогтгэрэл “...Чи намайг гүтгэсэн” гэснээр АН-ын бүлгийн шинэ, хуучин хоёр дарга маргалдаад барилцаж авчээ. Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна. Д.Ганбат ч өмнөхөн нь түүнийг ноцтой асуудалд холбоотой болох талаар ярьчихсан байдаг. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчээ. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хандсан. Шүүх эмнэлэг “...Хохирогч Д.Ганбатын хацар, уруулын зулгаралт, нүдний улайлт нь хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан.

Зөрүүлээд О.Цогтгэрэл 2023 оны нэгдүгээр сарын 6-нд “...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан” гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад бичиж өгсөн. Шулуухан хэлэхэд, энэ хоёр хэрэг хоёулаа эцэслэн шийдэгдсэн бол УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал ч яригдахаар л байсан. Гэвч тухайн үедээ шийдэгдэлгүй тэр чигтээ “царцчих” шиг болсон. Одоо яаж байгаа юм, бүү мэд. Лав л Д.Ганбатыг “зодсон” О.Цогтгэрэлийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслээгүй л дуулдаж байна.

Нөгөөтэйгүүр, АН-ын бүлгийн “…Завсарлага авна” гэсэн нь хаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг сонин байгаа юм. Эхнээсээ завсарлага авах ямар ч эрх зүй байхгүй, хуулийн боломж дээр санаж сэдсэн улс төрөө тоглоод ороод явчихсан.

Гэтэл УИХ яг одоо улс, иргэдэд маш чухал асуудлуудыг хэлэлцэхээр зэхэж байна. Тэр дундаа, Баялгийн сан тойрсон олон санаачилгууд УИХ руу зүглээд байгаа юм. Яг ийм үед АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага авсан тухайд таатай харж, нааштай дүгнэх хүн ховор байна. Адаглаад л, “…Шалтаг нь “Баярцогт” боллоо, шалтгаан нь Баялгийн сан л даа” гэцгээгээд эхэллээ. Өөрөөр хэлбэл, “…“Баярцогт”-оор шалтаглаад Баялгийн санг бойкотлоод уналаа” гэх яриа улс төрийн хүрээнээс халиад хаа сайгүй яригдаж байна. АН-ынхан ч “…Ядахад, ингэж улс төр хийгээд С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг наагаад хаячих юм” гэж байна. Явж явж АН доторх хууччуулын эртний өрсөлдөөн энэ дээр хэрэгжиж байгаа талаар ч ярьж байх юм. Энэ бүхний ард нэг бол С.Баярцогтод таагүй журмын нөхөр нь “шанаа” өгөх, эсвэл Баялгийн санг нам зогсоож, стратегийн ордоо авч үлдэх “хүсэл” үйлчлээд байгаагийн аль нэг нь байгаа л бололтой дуулдаад байна. Гэхдээ “…АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот” гэдэг ойлголт нийгэмд илүү таржээ.

Эцэст нь, аль нь ч байлаа гэсэн, ямар ч жижиг нам сэдэхээргүй ядруухан улс төрийг АН-ын бүлэг эхлүүлчихлээ. Яаж зогсоож, ямар аргаар дуусгах юм, бүү мэд дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 82 (7579)

Их хурлын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуулага хүлээхггүй
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. 

2 цаг 40 мин
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь албан ёсны айлчлал эхэллээ.  ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав

2 цаг 40 мин
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

21 цаг 1 мин
Японы ээлжит бус сонгуульд илт ялалт байгуулжээ

Японы ээлжит бус сонгуульд Такаичи илт ялалт байгуулжээ

21 цаг 14 мин
Орон нутгийн иргэд парламентаас юу хүссэн бэ?

Орон нутгийн иргэд парламентаас юу хүссэн бэ?

21 цаг 19 мин
Үзэл суртлын зорилгоор үндэсний шашин, соёлыг мушгин, гуйвуулсан кинонуудыг өдгөө ч телевизүүдээр гаргасаар байх уу

Телевизийн уран сайхны киноны үзэл санаа, дүрслэл үзэгчийн сэтгэлзүй, нийгмийн үнэт зүйлд нөлөөлөх нь сэдвээр хийсэн судалгааны ажлынх талаар ХУИС-ийн багш, доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хуулийн байгууллагынхан шалгалт явуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцжээ.  Уулзалтын

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр б

Өчигдөр 06 цаг 00 мин
2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2026-02-06
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

2026-02-06