Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

2025-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УРТНАСАН

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон ноцтой асуудлын талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Тус мэдэгдлээр Монголын барилгачдын нэгдсэн холбоо нь Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн 2300 хүн ам байрлах орон сууцны хорооллын тендерийг бүхэл дүнгээр нэг дор зарласан нь цар тахлын үеийн санхүүгийн хямралд орсон монгол компаниудыг шалгарахгүй байх нөхцөлийг үүсгэжээ. Тухайн тендерийн санхүүгийн шалгаруулалтад сүүлийн таван жилийн аль нэг жилийнх нь борлуулалтын орлого 136 тэрбум төгрөгөөс багагүй байна гэж зарласан байна. Үүнийг нэг дор биш 10 хувааж эсвэл нэг нэгээр нь зарлавал олон монгол компани ажилтай, орлоготой байх боломжтой юм. Төр нь бизнесээ дэмжиж татвараа авч улсын төсвөө нэмэгдүүлээд явах ёстой гэдгийг барилгын компанийн төлөөллүүд мөн онцлов. Тендер авч улсын төсвийн ажил хийдэг хоёр мянган компани, орон сууц барьдаг нэг мянга гаран компани байдаг бөгөөд Сэлбэ дэд төвийн энгийн хийцлэлтэй барилгыг барих чадамж бүхий тусгай зөвшөөрөлтэй 5000 компани байгаа ч бүгдээрээ нийлээд ч тухайн тендерийг авч чадаагүй байна. Тендерт шалгарсан 15 Хятад компаниар дамжаад монголоос их хэмжээний мөнгө гадагшаа гарах нь.

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар: "Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын тендерийг хоёр үе шаттайгаар зарласан ч монгол компаниудыг оролцох боломжгүй болгосон. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон. Төрийн гол үүрэг бол үндэсний аж ахуйн нэгжүүд, иргэдээ ажлын байр, орлогоор хангах явдал. Тиймээс бид төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна. Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн ба урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалтыг оруулжээ. Монголын таван мянга орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байна". Монголын барилгачдын нэгдсэн холбооноос төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж буй шаардлагад: Гэр хорооллыг барилгажуулах төсөлд олон Монгол компаниуд оролцох хүсэлтэйгээр нэгдэж боломж хайсан боловч санхүүгийн шалгуурыг давж чадсангүй. Тухайн төслийн шалгуур үзүүлэлт монгол компаниудад зориулагдаагүй. Монголын ААН-үүдийг анхнаасаа оруулахгүй байхаар бичиг баримт боловсруулсан мэт харагдаж байна.

Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн орон сууцны хорооллын тендер нь хоёр багц бөгөөд нийт 872 тэрбум нэг сая 600 мянган төгрөгийг монгол компаниуд гүйцэтгэх боломж алдагдаж байна. Тендерийг зарлахдаа бүхэл том дүнгээр биш 40-50 тэрбум төгрөгт хуваан хэсэгчлэн зарласан тохиолдолд дотоодын компаниуд өргөнөөр оролцох боломжийг нээж өгөх байсан. Тус төслийн барилга байгууламж нь энгийн хийц бүхий ес болон 12 давхар барилга байгууламж бөгөөд дотоодын компаниуд гүйцэтгэх бүрэн чадамжтай болохыг мэдэгдэж байна. Дотоодын компаниуд гүйцэтгэсэн тохиолдолд маш олон компаниуд санхүүгийн хувьд чадавхжиж, олон тооны монгол ажилчид цалин, орлоготой болж барилгачдын амь амьжиргаа, орлого нэмэгдэх, ур чадвар нь өсөн нэмэгдэх олон талын ач холбогдолтой... гэжээ.

Эх сурвалж: zms.mn

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Өчигдөр 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Өчигдөр 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

Уржигдар 06 цаг 00 мин
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

Уржигдар 06 цаг 00 мин
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

Уржигдар 06 цаг 00 мин
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23