Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

2025-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлөгч нараас анх удаа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “...Яагаад ч юм 17-гийн тоотой холбогддог” гэж ярьдаг. Түүний амьдралд “...17 чингэлэг спиртийн хэрэг”, “...Нүүрсний хулгайтай холбогдсон 17 улстөрчийн нэг”, “...17 хуудас материал”, “…“Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан 17 сая ам.долларыг Монголд оруулж ирнэ” хэмээх амлалт”, “...17 онд Ерөнхийлөгч болсон” гээд энэ тоотой холбоотой олон үйл явдал тохиож л дээ.

Сая дахиад нэг тооны давхцал гараад ирлээ. Тэр нь, “...250 сая ам.доллар” гэдэг бас нэг тоо байна.

Эхнийх нь, Х.Баттулгын холбогддог төмөр замын 250 сая ам.долларын асуудал юм.

Үүний тухай Уул уурхайн инженер Г.Болд-Эрдэнэ 2016 онд нэгэн нийтлэлдээ “…2012 онд Засгийн газраас “Шинэ төмөр зам” төсөлд 250 гаруй сая ам.доллар гаргаж. Уурхайн нүүрсийг зөөх энэхүү төмөр замд хөрөнгө оруулагч олох, төмөр зам барьж дуусгах болзолыг Зам тээврийн яам, “МТЗ” ТӨХК-д өгсөн юм. Тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх “…Хөрөнгө оруулагчийг 2013 онд багтаж шалгаруулж, 2015 оны 10 дугаар сард улсад хүлээлгэн өгнө” хэмээн мэдэгдэж байв. Энэ бол 2012 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга сайд эх оронч хэвээр л байв.

Цагтаа тонн тутам нь 100 ам.доллар байсан нүүрс өнөөдөр 20 орчим ам.доллар болж унаад байна. Тонн нүүрсийг олборлох зардал нь зарагдах үнэтэйгээ ойролцоо байхад ашигтай ажиллах, зах зээлд тэсч үлдэх хамгийн эцсийн зам нь төмөр зам барьж хямд зардлаар тээвэрлэхэд оршиж байв. Энэ ч утгаар, 2015 онд Засгийн газар санаачилга гарган Монголын “Энержи ресурс” ХХК, Хятадын төрийн өмчит “Шенхуа”, Японы “Сумитомо” компанийг хөрөнгө оруулагчаар шалгаруулаад байв.  Уул уурхайн эдийн засагчдын хувьд “…Энэ хослол хамгийн тэнцвэртэй, боломжит гарц- гэж харж байсан юм. Гэнэтхэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нар Тавантолгойн хэлэлцээрийг буруутгаж, төмөр замыг төр мэдэлдээ авах шаардлагыг тавьж хэлэлцээрийг зогсоов. Энэ бол 2015 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга, З.Энхболд нар эх оронч болж үлдэв. 

Төмөр замд зарцуулсан 250 сая ам.долларын тайлангийн мөрөөр цагдаа гүехэн орсон бололтой. Баримт нотолгоо нь ч байгаа болохоор цагдаа итгэлтэй байна” гэж байв.

Дараагийнх нь, одоо ид яригдаж буй Төгрөг нуурын ордыг зарсан гэх 250 сая ам.долларын тухай юм. Энэ талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид “…Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй “Мин Шин Уотервокс Лимитед” гэх Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй компанид зарсан. Түүний үүсгэн байгуулсан “Камекс” ХХК компанийн охин компани “Төгрөг нуур энержи”-д байсан Төгрөг нуурын нүүрсний ордыг 250 сая ам.доллараар зарсан түүх хэдэн жилийн өмнөөс олонд ил болсон. …Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв” хэмээн нийтэлжээ.

Сонин шүү, төмөр замын төсөл 250 сая, дээрээс нь Төгрөг нуурын орд ч 250 сая... Нээрэн, энэ хоёр 250 сая ам.доллар хоорондоо ямар холбоотой вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24.  ПҮРЭВ ГАРАГ. № 76 (7573)

 

Женко 17 эсвэл 250 гэсэн тоо мэддэг байх аа боловсрол тархины хэмжээ нь тэр ккк
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21