“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

2025-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна. Баялгийн сан хийгээд том төслүүдийг хөдөлгөсний шан нь энэ. Гэвч Монгол Улс уул уурхайгаа түшиглээд эрчим хүч, дэд бүтцийн том төслүүдийг хөдөлгөхгүй бол цааш хөдлөхөд хүнд болчихсон нь үнэн юм. Тэр утгаараа, өнөөдрийг эмх замбараагүй мэт элдвийн үйл явдал бол Баялгийн сан, бусад том төслүүдийг дагасан шинж тэмдгийн улс төр гээд оношилчиход болно.

Гэхдээ Засгийн газрын сайд нар хэт аймхай байна. Гал аваад улсын хэтэд хэрэгтэй салбарынхаа төсөл, арга хэмжээг даагаад гарах эр зоригтой нь цөөн аж. Нэгэнт, цаг хугацааны шүүлтүүрээр үнэн худал нь ялгараад ирэхээс хойш өнөөдрийн хөөсөн шүүмжлэлээс зугтах хэрэггүй байгаа юм. Хийхгүй тайван сууснаас хийгээд ад болсон нь онох цаг ирж л таарна. Бод доо, хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “...УИХ-аар оруулалгүй толгой мэдэж шийдсэн” гээд “Эрдэнэтийн 49” дээр буруутаад эх орноосоо явж байв. “...Түүний зөв байжээ” гэдэг дүгнэлт бараг л гарч эхлээд байна.

Өчигдөр, өнөөдрийн улс төр Евразийн худалдааны түр хэлэлцээр, Оростой хийх онгоцны түлшний гэрээг тойроод улайслаа. Ард нь мөнөөх л Баялгийн сангийн шалтгаан байгаа нь тодорхой л харагдаад байна. Энэ “шинж тэмдгийн улс төр”-өөр бид олон зүйлээ үгүйсгэж, бас үгүй хийж байгаа юм. Бүр цаашилбал, олон нийтийн дунд тогтмол болж бүтэхгүй улс төр хийж явдаг улстөрчид “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэдэг шиг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлаар наадад байж ч болзошгүй юм. Хаана хаанаа л анхаарч, ам хамраа татах цаг нэгэнт болжээ.

Тухайлбал, Евразийн худалдааны түр хэлэлцээр гэхэд л манайх төрийн бүх шатныхаа зүгээс 20 жилийн өмнөөс гуйж ирсэн байдаг. Монголын зах зээл тэдний хувьд шаардлагагүй учраас ач холбогдол өгч зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдөр манай хүсэлтэд “..За” хэмээсэн нь ердөө л өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой. Товчхондоо, энэ худалдааны түр хэлэлцээрээр Монголын зах зээлийг бус “...Монгол” хэмээн харилцагч улсынхаа тоог нэмэх л сонирхол тэдэнд үүссэн гэсэн үг.

“...Хэрвээ энэ хэлэлцээрт орчихвол манай үндэсний үйлдвэрлэл сөнөнө” гэсэн бидэнд тохируулсан суртал ухуулга хүчтэй явж байна. Юу гэж дээ. Харин, хэрвээ бид эрчим хүчээ өөрсдөө гаргаж, түлш шатахууны өөртөө үйлдвэрлэдэг байсан бол ингэж үзэж болно. Гэтэл манайх энэ хоёр суурь хэрэглээгээ импортолж оруулж ирээд, тэр өртгийг шингээж архи, боов боорцог, өндөг зэргээ үйлдвэрлэдэг. Энэ бүхнээс болоод өндөр үнэтэй гардаг бүтээгдэхүүнээ ард түмэнд шахдаг. Онгоцны түлш дээр ч ялгаагүй. Бидэнд өөр гарц юу байгаа юм бэ. Явж явж энэ бүх эсэргүүцэл бол эдгээр бизнесийг л хамгаалж буй хэрэг. Өчигдөрхөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлд “…Монгол Улс онгоцны түлшээ Оросоос авахаас өөр гарц байхгүй.  Өөрсдөө бид хүсэлт тавьсан. Хэрвээ хойд хөршөөс түлш авахгүй бол бүх нислэг зогсоно Бид гашуун ч гэсэн үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Араас нь гонгиноод байх хэрэггүй” гэж ярьсан байна. Сайд нар ингэж “…Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд үнэнийг хэлээд эхэллээ. Энэ маш зөв. Тиймээс яг энэ цаг мөчөөс манай энэ УИХ, Засгийн газар нэн яаралтайгаар наад зах нь газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Нэмээд, “...Засгийн газрын сүүлийн хоёр ч хуралдааны үеэр дээр хэлсэн “шинж тэмдгийн улс төр”-ийн талаар хөндсөн” гэх мэдээлэл байна. Сайд нар “...Бага улстөржиж, ихийг амжуулцгаая. Хов живийг тоолгүй, том төслүүддээ л анхааръя” гэж ярьцгаажээ. Тэр дундаа, ирэх тавдугаар сарын дундуур Гашуунсухайт-Ганцмодны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бүх анхаарлаа чиглүүлэх аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24.  ПҮРЭВ ГАРАГ. № 76 (7573)

 

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Уржигдар 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Уржигдар 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Уржигдар 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Уржигдар 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

2026-08-27
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

2026-08-27
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

2026-08-27