О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

2025-04-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

Ерөнхий сайдын 2025 оны хоёрдугаар сарын 17-ны захирамжаар Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын лицензийг “Энержи ресурс” компанид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэлд асуудлыг биечлэн хариуцаж, танилцуулахыг үүрэг болгожээ.

О.Алтангэрэл ч энэ захирамжийн дараа тун идэвхтэй ажиллаж, дүгнэлтийг удаалгүй гаргасан. Түүнийгээ Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны ээлжит хуралдаан дээр танилцуулсан. Тэгэхдээ “…Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2008 онд гуравдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан гэрээ гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэсэн. Улмаар, 2025 оны гуравдугаар сарын 6-ны хуралдааны дараа О.Алтангэрэл “…Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учраас Засгийн газраас төсөл өргөн мэдүүлнэ. УИХ-ын тогтоол гаргах ёстой. Уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно” гэж мэдээлсэн юм. Тэрээр мөн Ордны хонгил, хурал цуглаан, ер нь хаа явсан газартаа таарсан хэвлэлийнхэнд Ухаахудагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэлээд өгсөн. Тэгж байтал Ерөнхийлөгч асан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Х.Баттулгатай холбоотойгоор Төгрөг нуурын ордын асуудал гараад ирсэн. Төгрөг нуурын орд бол стратегийн ордуудын жагсаалтын “хүлээлгийн өрөө”-ний 39 ордын нэг юм. Ухаахудаг шиг хууль эрх зүйн асуудалтай. Тус ордын талаар О.Алтангэрэл эхлээд “…Төгрөг нуурын орд гадаадад зарагдсан байсан ч стратегийн ордод хамруулж, төрд тодорхой хувийг авах ёстой” гэв. Дараахан нь “…Би Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг яримааргүй байна” гэсэн. Иймэрхүү явдлууд өнгөрсөн долоо хоногт болсон. Анзаараад байх нээ, О.Алтангэрэл Төгрөг нуурын ордыг байтугай, Ухаахудагийг ч ярихаа больжээ. Учир нь, Төгрөг нуурын орд дээр хэлсэнчлэн Х.Баттулгатай холбогдсон. О.Алтангэрэл Х.Баттулга хоёр бол лав л улс төрийн чиг баримжаа нэгтэй. Өөр юу байдаг юм, холбоо сүлбээ байдаг биз. Тэгэхээр Н.Номтойбаяр нарын “санал болгоод” байгаачлан Төгрөг нуурын ордын асуудлыг гардаж хариуцаад “…Төгрөг нуурын орд дээр маш ноцтой асуудлууд харагдаж байна. Татвараас зайлсхийх, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг олон шинж тэмдгүүд байна. Мөн Төгрөг нуурын ордыг хурааж авна. Х.Баттулгыг АТГ, цагдаад өгч шалгуулна” гэж болохгүй л байх шиг байна. Гэтэл бас, Ухаахудагийг 2025 оны гуравдугаар сарын 6-нд нэг яриад таг боллоо. Одоо 40 хонож байна. Тэрээр “…УИХ-аар тогтоол гаргуулна” гээд л байсан. Төслөө өргөн барьсан эсэх нь тодорхойгүй болчихлоо.

Ер нь бол, төр хийгээд төрийн сайд нар нийтийн эрх ашгийн асуудлаар ам нээсэн бол түүнийгээ гүйцээдэг байх ёстой. Иргэд, олон нийт харж, хүлээсээр байдаг. Тэвчдэг л болохоос мартдаггүй юм. Тэгэхээр нэгэнт, төрийн өмнөөс эрхийг хэрэгжүүлж, түүнийхээ талаар мэдээлэл, мэдэгдэл хийсэн хувийн “жижиг сажиг” шалтгаанаар тэр амнаасаа ухрах нь утгагүй явдал юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)

 

Аагий нэг л нунж дорой болжээ. Хүнд дарамтлуулавуу??? Тэр нь сү.батболд оджаргал нар
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21