Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдөлнө” гэлээ, бүгд ингэвэл төрийн шийдвэр хэрэгждэг болно

2025-04-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

Монголын төрийн дээд түвшинд бодлого болж гарсан шийдвэрүүд дундаа, доороо очоод замхардаг. Түүнд монголчууд дасчихсан. Харааж муулаад л аргыг нь олох гээд үзчихдэг. Үүнээс болоод наад зах нь авлигын асуудал үүсдэг. Харин Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гадныханд эргэлзээ үүсдэг. Ингээд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтууд гацдаг. Тэгсээр, том төслүүд гацна.

Ялангуяа уул уурхайтай холбоотой төрийн элдэв шийдвэрүүд орон нутагт хэрэгжихгүй гацах нь хэтэрхий их байгаа юм. Гэтэл Монгол Улсын цорын ганц орлого энэ салбараас орж ирдэг. Энэ нь явсаар Монголын хөгжлийн хамгийн бат бөх чөдөр болчихсон.

Ер нь бол, уул уурхайн төслүүд гацахад аймаг, орон нутгийн удирдлагуудын “эс үйлдэхүй” ихээхэн нэмэр тус болдог. Уг нь төслийг хэрэгжүүлэгч гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийн хүрээнд бүхий л тусгай зөвшөөрлөө авч, баримт сэлтээ бүрдүүлээд очдог. Хамгийн гол нь асар их хөрөнгө зарчихсан байдаг. Гэтэл аймаг, орон нутгийн дарга нар нутгийнхнаас нь нэг л хэл ам гарвал амаа хамхиад, гараа хумхиад суучихдаг. Ингээд тэр төсөл хугацаагүйгээр гацаанд ордог.

Үүний нэг жишээ нь Ховдод өнгөрсөн намар “гацсан” газрын ховор элементийн төсөл байна. Үнэнийг хэлэхэд, тэнд том төслүүдийг гацааж ирсэн технологи ил цагаан хэрэгжсэн. Тэгж өнгөрсөн намар гацаасан.  Гэхдээ Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа саяхан “Өдрийн сонин”-д “…Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон “Халзан бүрэгтэй” орд явах ёстой” гэж ярьжээ. Ингэхдээ “…“Ард түмнийхээ эрүүл мэндийг хохироочихъё”, “…Мал сүргээ өвчлүүлчихье”, “…Хүрээлэн байгаа орчныг хордуулчихъя” гэдэг сэтгэлгээтэй Засаг дарга битгий хэл, нэг ширхэг монгол хүн ч байхгүй болов уу. Аймгийн Засаг даргын хувьд ард иргэдээ үнэн зөв мэдээлэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг хүлээн авч нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх ёстой байх аа. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр попорсон нөхдүүдийн үгээр үг хийгээд яваад байж болохгүй. “…“Халзан бүрэгтэй”-гээс цэвэр уран олборлох гэж байна”, “…Уран гаргаад бүгдийг нь хордуулах гэж байна” гэдэг цуурхал бол монголчуудын эсрэг явуулж байгаа, зөвийг буруу болгож, энэ ядарсан амьдралаас шим шүүсийг нь хүртдэг хоосон сэтгэлтнүүдийн хортой үйлдэл шүү. Нөгөө талдаа, хуулиараа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилд саад учруулах, зогсоох эрх сумын Засаг дарга ИТХ-ын даргад болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт байхгүй шүү. Тиймээс цаашид хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох боломж байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. “Халзан бүрэгтэй” асуудал зарчмаараа явагдаж байгаа. Ийм орд газруудаа том төслүүдээ хөдөлгөж байж сум орон нутаг улс орон хөгждөг. Бид бүхэн хуулийн дор амьдардаг. Энэ утгаараа, Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон энэхүү “Халзан бүрэгтэй” орд явах ёстой шүү гэдгийг аймгийн Засаг даргын хувьд ард түмэндээ хариуцлагатай хэлж байна” гэжээ.

Ховдын М.Амарсанаа даргынх шиг ийм үг ойрд аймгийн Засаг дарга нарын амнаас гараагүй л болов уу. Нээрэн л, бид хуулийн дор амьдардаг. Тэр утгаараа, Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон ямар ч төсөл явах л ёстой юм. Тиймээс аймгийн дарга удирдлагууд Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдлөх ёстой” гэсэн шиг шулуухан, шийдэмгүй байр суурьтай байвал төрийн шийдвэр хэрэгждэг болно, том төслүүд гацахаа болино. Үүний үр дүнг нь бүгдээрээ л хүртэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 62 (7559)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21