“...Төрд томоохон цомхотгол хийх” саналыг Засгийн газар бэлджээ

2025-04-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

УИХ-ын энэ удаагийн хаврын чуулган улс оронд тулгараад байгаа олон асуудлаар шийдвэр гаргана. Эрх зүйн гацааг эргэж харж, засаж залруулсан олон хууль тогтоомж батална. Мөн Баялгийн сан, цаг үеийн бусад тулгарсан асуудлаарх төрийн шийдвэрийг ч гаргана. Эдгээрийн эгнээнд орж хэлэлцэх нэгэн саналыг удахгүй Засгийн газраас өргөн барьж магадгүй байна.

Засгийн газар төрд томоохон цомхотгол хийх санал боловсруулжээ. Үнэхээр ч, хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн бүтэц улам томроод байгаа талаар шүүмж өрнөх болсон. Ялангуяа, сүүлийн үед төрийн өмчит компаниудын хяналт, бүтээмжийг нэмэх зорилго бүхий менежерүүдийн томилгоо шүүмжлэлээс салахаа больсон.

Эдгээр байдалд Засгийн газар дүгнэлт хийж зохих шийдлийг гаргасан бололтой. Лав л сар гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар Төрийн албаны шинэчлэлийг хийх талаар ярьсан байдаг. Түүгээр, “…Орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан томилоод буй асуудлыг нэг мөр цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусуудыг нэг талд нь гаргана. Ингэснээр 30 хувийн цомхотгол, хэмнэлт хийе” гэж ярьжээ. Түүнчлэн “…Ийм шинэчлэлийг хийснээр хийснээр нийтийн үйлчилгээний алба, нийтэд үйлчилдэг зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг өргөн агуулгатай хийнэ” гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байсан юм.

Ер нь бол, Монголын төрийн хувьд ийм арга хэмжээ авах цаг үеийн шаардлага ч үүссэн л дээ. Тэгээд ч жил гаруйн өмнөөс дэлхийн улс орнууд төрийн бүтцийг цомхон байлгах бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Хэдийгээр цомхотголоор халагдах хүмүүсийн зүгээс хэл ам, эсэргүүцэл тэмцэл гарах ч ковид, дайны нөлөөгөөр үүссэн нөхцөл байдлын улмаас ийм арга хэмжээг авахаас өөр аргагүй болсноо улс орнуудын удирдлагууд тайлбарлах болсон. Ийм шалтгаанаар Америкийн ерөнхийлөгч Трамп Засгийн газартаа татвар төлөгчдийн мөнгө зөв зарцуулагдаж байгааг хянах Үр ашгийн хэлтэс байгуулсан. Түүнийгээ тэрбумтан Элон Маскт хариуцуулсан. Английн Засгийн газар Орлого, гаалийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, цомхотгол явуулсан. Канадын Засгийн газар инфляцийг хянах, алдагдлыг бууруулах шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдын ажлын байрыг цомхотгох алхам хийсэн. Франц улс төрийн зарим байгууллагынхаа салбаруудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан. Германы Засгийн газар Батлан хамгаалах яам, төрийн захиргааны агентлагуудынхаа боловсон хүчнийг цөөлсөн. Итали улс мөн Засгийн газрынхаа зарим салбар яамдын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан. Австрали улс Батлан хамгаалах яам, төрийн үйлчилгээний зарим газрууддаа цомхотгол хийсэн. Монгол Улс ч эдгээр улс орнуудтай адилхан ковид, дайны улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулаад байгаа юм. Тиймээс “И-Монголиа” датаг ашиглан төрд томоохон цомхотгол хийх саналыг боловсруулжээ. Энэ нь бэлэн болж удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. Харин тэр саналд төрийн ямар яам, агентлаг, төрийн өмчийн компани “хоосон зардал” болоод байгааг тусгасан талаарх мэдээлэл одоогоор алга. Засгийн газраас ч албан ёсоор мэдээлээгүй байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл ил болох биз ээ. Ямартай ч, төрд ажиллаж буй хүмүүс цомхотголд чих тавьж байхад гэмгүй л цаг ирсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 62 (7559)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21