Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

2025-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

 

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь энд, нөгөө хэд нь тэнд эрс тэрс улс төр хийцгээгээд, учир жанцанг нь ойлгоход хэцүү. Гэхдээ тарж бутарсныхаа гайгаар хэдэн том сонгуульд дараалан нам тавиулсан гашуун түүхээсээ нэг их холдоогүй яваа. Удахгүй Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Тиймээс сүүлийн үед өмнөх алдаандаа ихээхэн дүгнэлт хийсэн болов уу гэмээр үйлдлийг хийж буй харагдах болов. Жишээ нь, жижиг намуудыг нэгтгэж байна. Энэ бол санаандгүй, эсвэл хийхээ олж ядсан ажил огт биш. Хоёр жилийн дараа, сонгууль гэхэд чулуу болохоор нүүдэл л хийчих шиг боллоо. Ийм “нэгдэл” нь нэгээр тогтохгүй ч бололтой юм билээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд АН-ын баярын өдөр болоод буй дөрөвдүгээр сарын 7-нд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгээ албан ёсоор байгуулах талаар ч ярьж байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд нэлээд хэдийнээс “...2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гээд дотроо нуух шахам явж байсан улстөрчид цээжин дэх буглаагаа гаргаж, энэ талаараа яриад эхэлжээ. Одоогоор, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцох хүсэлтэйгээ ямар нэг байдлаар зохих түвшинд илэрхийлж, ил болгосон АН-ын зургаан улстөрч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан, АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин нарын АН-ын зургаан улстөрч долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэхээр бэлдэж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 60 (7557)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21