Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

2025-04-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг. Нутгийн зөвлөл гэж улс төрийн намуудаас ч том албан ёсны бүтэц хүртэл бий болчихсон. Өдөр нь УИХ-ын чуулган дээр “би, чи”-дээ тултал үзчихээд, орой нь Нутгийн зөвлөлийнхөө уулзалт дээр оччихсон “Найз аа, анд аа” гээд сууцгаадаг гэдэг юм. Зүгээр нэг яриа л даа. Гэхдээ болдог л явдал байгаа юм.

Тэгвэл, Баянхонгорын хэдэн бизнесмэн Монголын улс төрийг, бизнесийг байнгын хөдөлгөөнд байлгадаг болжээ. Ер нь бол сүүлийн 30 жилийн ихэнх нь тэдний нөлөөнд явж иржээ. Тэд Баянхонгорын “Женко”-гийн Х.Баттулга, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал хоёр юм. “...Нэг нутгийнх” гээд биесээ дэмждэггүй, дайсагнасаар ирсэн. Нэг нь нөгөө рүүгээ муухай дайрна, довтолно. Хамгийн гол нь тэдний “дайны хөл”-д Монгол Улс ихийг алддаг. Ганц том жишээ л гэхэд, Гашуунсухайтын төмөр замын хилийн холболтын гацааны цаанаас “Женко”-гийн Х.Баттулга, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал хоёр гараад ирж байна. Энэ их тодорхой болсон. Өнөөдөр бас л хоёулаа Баялгийн сан, стратегийн ордуудтай холбогдов. “Женко”-гийн Х.Баттулгатай Төгрөг нуурын орд, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалтай Ухаахудаг холбоотой байна.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байтал “Женко”-гийн Х.Баттулгатай холбоотой нэг асуудал “босоод” ирэв. УИХ-ын гишүүн П.Сайнзориг “…Баялгийн сан чинь амилах юм уу. Баялгийн сан гэхээр нэр бүхий орд заагаад яриад байх юм. Бусад стратегийн орд чинь яригдах юм уу. Хэлэлцээр хийх юм уу, ямар байдалтай яваад байгаа юм бэ. Сайдаасаа даваад БЭТ гээд нэг нөхөр орилоод байна. Жагсана ч гэнэ үү. Хэн гэдэг сайд ахалж байгаа юм бэ” гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “…Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг би ахалдаг. “…39 ордыг стратегийн ордод бүртгэ” гэдгийг УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан. Энэ хугацаанд дээрх ордуудыг гадаадын иргэдэд зарсан, ашиг хонжоо олсон. Энэ асуудал дээр хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл, тулган шаардалт биш. Төрийн тэргүүн байсан Х.Баттулга “…Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя” гээд хөдөө орон нутгаар яриад явж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог “Төгрөг нуур”-ын ордыг бид ярих цаг ирсэн. Адилхан ярина” гэсэн юм.

Харин Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “…Бид өнгөрсөн хугацааны бурууг нэг рүүгээ чихэж болохгүй. Сая Н.Учрал сайд алдаа гаргаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч бол хөдөөгүүр яваад Баялгийн санг хэрхэн амилуулах талаар хэлэлцүүлэг хийж байгаа. Гэтэл тэрийг улстөржүүлээд, бүгдэд хамаатай энэ тэр гээд л. Ингээд Монголыг хуваадаг, дайсагнуулдаг юмаа аль аль түвшиндээ болох хэрэгтэй” гэв.

Харин “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалд Ухаахудаг яаж очсон тухай үүх түүхийг бүгд мэддэг болсон.

Ямартай ч, Баялгийн санд багтах учиртай УИХ-ын 2007 оны “Зарим ордыг стратегийн ордод авах тухай” 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт дахь 15 ордын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Тавантолгойн ордын Ухаахудаг, уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 18 дахь Төгрөг нуурын ордын асуудалд “Баянхонгорын хоёр” холбогдоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 59 (7556)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21